Тэр нэгэн орой би чамайг уйлуулсан.
Би өмнөх өдөр нь зүүлт чамд өгсөн. Гэвч тэр өдөр чамд байгаагүй уур минь хүрсэн тэгээд л чамайг юм ярих бүрт үл тоож зугтсан. Чи намайг аргадах гэж хичээж билээ. Эцэст нь чи шантарсан тэгээд уйлчихсан шүү дээ. Уи чамайг орхиод явчихсан. Бид хэд хоногын дараа сүүлийн удаа уулзсан.
Бид манай орцонд уулзсан. Чамайг намайг тэврах үед би уйлчихсэн чи надад " Одоо бид өөр өөрсдийн замаар явах хэрэгтэй чамд надаас дээр хүн олдоно " гэсэн энэ үгс хэтэрхий хатуу байсан 6 жил хамт байсан хэрнээ тэрхэн хоромд бүх юм сүйрчихсэн.
Чи намайг орж гэж хэлсэн би шатаар өгсөж эхэлсэн. Чи минь тэнэг юм шиг толгойгоо хананд цохисон. Би тар үед айгаад хамаг хурдаараа буцаж ирсэн.
Чамайг аргадаад би орхоор болсон үнэндээ гэрийнхээ үүдэнд чамайг явах хүртэл чимээ чагнасан. Удалгүй чи минь хаалга саван гарсан. Би гэртэн ороод уйлахгүй гэж хичээсэн. Гэвч хүссэнээр минь болоогүй ээ би гэртээ ороод шууд л уйлчихсан.
Энэ бидний эцсийн уулзалт байсан хайрт минь. Чи удалгүй нүүчихсэн шүү дээ.
YOU ARE READING
Түүнд хүрээгүй үгс [Дууссан]
RastgeleТүүнтэй хамт байхдаа би хэлж чадаагүй юм. Хайртай гэдгээ эсвэл боломж байсан ч чадаагүй байх . Тиймээс л бичхээр шийдсэн юм