Бид өглөө хичээлдээ явахдаа таараллдаг байсан ч үг дуугардаггүй байсан. Гэхдээ нэг өвөл бид автобусанд тааралдхад чи миний гараас атгаж билээ. Би удалгүй бууж бид салсан.
Бид өвөл хаяаа даа уулздаг байж билээ. Гэхдээ ээж маань хатуу хүн байсан болхоор би гарж чаддаггүй байсан.
Заримдаа хол байгаа найз маань ирчихэж эсвэл хүүхдээс ном бал авлаа гэж хэлээд гардаг байж билээ.
Бид тэр үед жаргалтай байсан байх хайрт минь болдог бол буцаад очихсон тэр үедээ.
Бас нэгэн өвөл манайд ирсэн эгч маань ээмгээ гээсэн гээд гадаа хайх үед чи гарж ирж билээ. Тэгээд надад дөрвөлжин шоо хэлбэртэй зүүлт өгсөн.
Удалгүй хавар болж гадаа дулаа орсон байсан ч бид уулзаж байгаагүй юм. Бидэнд хавар өнгөрүүлсэн дурсамж байдаггүй юм байна шүү дээ хайрт минь
YOU ARE READING
Түүнд хүрээгүй үгс [Дууссан]
AcakТүүнтэй хамт байхдаа би хэлж чадаагүй юм. Хайртай гэдгээ эсвэл боломж байсан ч чадаагүй байх . Тиймээс л бичхээр шийдсэн юм