Эмээ гал тогооны өрөөнөөс "СҮЁНОО ХООЛОО ИДЭЭРЭЙ!!!" гэж дуудах дуунаар би "за эмээ" гэсээр хоолны ширээнд суулаа.
би хоолноос амсан " янзтай. Эмээ та яаж ийм амттай хоол хийдэг байнаа" гэсээр хоол руу ум хумгүй дайран идхэд Эмээ "тайван ид л дээ наад хоолийг чинь хүн аваад зугтаачихгүй" гээд ус өглөө.
би уснаас уун "та одоо 60 гарч яваа хүн байж жаахан амарч бай л даа! Өглөө болгон босож хоол цай бэлдээд л дэлгүүр дээр ээ суух юм ядрахгүй байна уу?" гэж санаа зовсон хоолойгоор "хөгшин хүн байж жаахан амарч бай..." гээд үгээ дуусгахаас өмнө толгой руу Эмээ халбагаар дон хийтэл зохиод авлаа.
би "ЯА! ЭМЭЭ!!" гэж орилон толгойгоо илхэд.
Эмээ "Энэ муу золиг хэнийг хөгшин гээд байна. Би чиний төлөө л ажилаж байна тэрнээс биш шүүгээн дэхь ягаан даашинзаа өмсөөд явбал чиний тэр үхэн хатан гүйгээд байдаг убба нарийг чинь ч өөртөө дурлуулчихаж чадах л хүн" гэсээр маягтай нь араггүй үсээ чихнийхээ араар хийнэ.
би амандаа бувтансаар "зсс би хэзээ нэг их убба энээ тэрээ гэж байсан юм" гэсээр хоолоо үрэгжлүүлэн идэж байтал утас дуугарлаа
би утсаа аван "байна уу?" гэхэд утасны цаанаас "Сайн байна уу Пак Сүён мөн үү?" гэлээ.
Би "тиймээ Пак Сүён байна"
## "баяр хүргэье та манай компанид тэнцлээ" гэж сүүлийн 1 жил сонсохыг хүссэн үгийг минь хэллээ.би итгэж ядан "н.нэрээ ю.юу"
## "тиймээ таньд хүргэье! Дараа долоо хоногоос ажилдаа орход болноо таньд амжилт хүсэье!!"гэлээ.
би "баярллаа би сайн ажилах болноо" гэсээр утсаа салгалааБи одоо хүртэл итгэж чадахгүй эмээг дуудахад.
Эмээ хэнэггүй хоолойгоор "өөвв" гэсээр хоолоо иднэ.
би эмээгийн хажууд очин "та намайг чимхээд өгөөч би..."
Би гэнэтийн өвдөлтөөс болж цочин "ЯАЯ!! ЭМЭЭ!!" гэхэд эмээ "ясан чи өөрөө л чимх гээ биздээ" гэсээр гэмгүй царайлна.
би "энэ зүүд биш байна. АА!! ЭМЭЭ БИ ТЭНЦЧИХЛЭЭ. БИ АЖИЛД ОРЧИХЛОО" гээд доороо дэвхцэн эмээг очиж тэврэхэд.
эмээ намайг зөрүүлж тэврэн "нээрээ юу? Аюгүү!! миний зулзага мундаг шүү " гэж духан дээр минь үнслээ.
------------------
## "баяр хүргэье Сүёноо чи хүссэн компандаа орж чадлаа шдээ"
би "баярллаа Аримаа"
### "Баяр хүргэье Сүёноо чи чадлаа шдээ үүү" гэсээр алгаа ташина.
YOU ARE READING
🚫Нууц Охин🛇
Romansa• Чамд хайргүй гэж хэлсэн нь миний чамд хэлсэн хамгийн худал үг байсан. •