-------Сүёний талаас------
****Клубд****
би "хоёр оо! Би ариун цэврийн өрөө орчхоод ирье."
Нажон "за болгоомжтой яваарай!! Эсвэл цуг явах уу?" гэхэл нь би "хэрэггүй дээ ганцаараа явчихий" гээд босход.
Арим сануулах янзтай "цагуур чинь дүүрэн эвгүй гарууд байгаа шүү болгоомжтой байгаарай!!" гэлээ.
би "за за зүгээр ээ!! Би муу ч сайн ч" гараа атган " таквондогын хар бүстэй хүн шүү! Намайг дутуу үнэлэх хэрэггүй" гэхэд
Тэр хоёр "за за гайхуулчих юмаа" гэсээр үлдлээ.
---------------
Ариун цэврийн өрөө орчихоод булан эрэгтэл урдаас 3 эрэгтэй ирж байв. Харваас их эвгүй нөхдүүд байсан тул амьхандаа л нүдэнд нь харагдахгүй санаатай ханаа дагаад явж байтал. Гай болж нэг нь дуудах шиг боллоо.
## "хөөе" гэж дуудхад нь. Би л биш байгаасай гэж бодон ханаа дагсаар чимээгүй явж байтал. Тэр гурав замыг минь хаагаад зогсчих нь тэр.
### "энэ чинь хаанаас гарч ирсэн согоо вэ? " гэж дээрээс минь доош гүйлгэж харна.
би хоолойгоо засан "замаас холдчихгүй юу?" гэхэд . Тэр гурвын нэг нь "ийм сайхан бүсгүйг зүгээр явуулбал алдас болох байлгүй" гэсээр гараас минь таталаа.
би гараа татаж аван "холд гэсэн шүү!!! Би та нарын бодсон шиг хүн биш" гэхэд.
Тэд миний үгийг үл тоон "ямар ч нимгэн хувцастай яваа юм дээ ах нар нь дуулаацуулаад өгөх үү" гэсээр намайг хананд шахад нь би "о.ойртоод үзээрээ орилчхоно шүү" гэхэд
нэг нь гарнаас барин "чи бид нартай байвал хүссэн хүсээгүй орилох л болно." ёжилсон байдалтай намайг өөртөө татан "ингэж эрт орилоод байвал ялдам хоолой чинь сөөчих нь шдээ" гэж чихэнд минь шивэнлээ.
би түүнийг өөрөөсөө түлхэн "наад савраа татацгаа гэж хэлсэн шүү!!" гэхэд
### "ааштай бялзуухай байхнээ. Чи бид нараас зугтаж чадна гэж бодоо юу" гэсээр гарнаас чирэн хаашаа ч явлаа.
би "ТАВИААЧ!!!" гэж орилсон ч тэд хариу хэлэлгүй намайг чирсээр явна.
Аргаа баран хүмүүсээс тусламж гуйж орилсон ч намайг тоож байгаа хүн нэгээ алга. Бүгд л чанга хөгжимд бүжиглэж, ууж зогсоо харагдана. Ийш тийш харан явахад ойролцоох хананд гал унтраагч байхыг харлаа.Толгойд гэнэт орж ирсэн бодлыг бүтэх эсэхийг мэдэхгүй ч гэсэн туршиж үзэхээр шийдэн. Нөгөө хананд ойртоод ирхэд нь гарнаас чирч яваагых нь хөлөн дээр өндөр өсгийтийнхөө өсгийгөөр гишгэхэд тэр орилон хөлөө барихаар доош болон гарыг минь тавилаа би тэр хооронд гялс гал унтраагчийг аван нөгөө хоёр луу нь шидэж орхилоо. Тэд орилон үлдэх бол би хамаг хурдаараа харсан зүг рүүгээ гүйлээ.
YOU ARE READING
🚫Нууц Охин🛇
Romance• Чамд хайргүй гэж хэлсэн нь миний чамд хэлсэн хамгийн худал үг байсан. •