1

435 18 2
                                    

Зуны аагим халуунд амьсгалахад хүртэл бэрх байлаа. Гэртээ ч байж суухын аргагүй ,тагтны хаалгыг онгойлгосон ч халуун салхи орж ирэн миний дургүйг мөн ч их хүргэж "Зүгээр л бороо ороосой" хэмээх бодол толгойг минь дүүргэнэ. Модны навчис нарыг халхлан сүүдэртэй болгож байсан ч салхи сэвэлзэхэд модны навчис шар шар хийн дуугарч нарны туяа үе үе нүүрэн дээр минь тусна. Зуны амралт болоод ч тэр үү хийх юм олдохгүй үнэхээр л уйтгартай. Дээрээс нь ийм халуун өдөр ч зүгээр хэвтэх шиг сайхан зүйл байсангүй. Хөдөлхөөс ч дургүй хүргэсэн өдөр гурван давхарын тагтан доороос хэн нэгэн намайг дуудах нь сонсогдоно. "Мишээлээ мишээлээ" гэж улам дуу нь чангарч би ч хоолойг нь сонсоод хэн байсныг нь гадарлав. Би дурамжхан босоод тагтан дээрээ гарж доошоо харвал яг л миний гадарлаж байсан хүн Дөлгөөн.
- Мишээлээ гараад ирээ
-Яахын бэ
-хурдлаа нөгөө хэд чинь тоглий гэнээ.
-өө би гармааргүй бна аа
-Чи олон юм яриад байлгүй хурдан гараад ирээ гээд цааш эргэн тоглоомын талбай руу гүйгээд явчихав. Би ч амандаа бувтнасаар гэрээсээ гарлаа.

2007 оны зун анхны хайрыг минь авчирсан халуун зун, хэзээ ч мартаж чадахгүй тийм нэгэн хүнтэй уулзуулсан

Орцны хаалгыг чанга өшиглөөд тоглоомын талбайн зүг хар хурдаараа гүйн түрүүхэн л нозоорч гарахыг хүсэхгүй байсан би одоо гэртээ орохыг хүсэхгүй найзуудтайгаа тоглоно. Тэнгэрт ямар ч үүл алга зүгээр л алтан нар дээрээс минь халуун илчээрээ төөнөж хайруулын тавган дээр байгаа өндөг шиг санагдаж байлаа. Гэсэн ч надад дээрээс төөнөх нар халуунаар үлээх салхи аль нь ч үл анзаарагдана.
Нэг айл гэрдэж нэг дээс тоглож, байрны хүүхдүүдтэй нийлж нуугдаж тоглож, хөөцөлдөж тоглосоор цэлмэг байсан тэнгэрт аадар борооны үүл ирж байгааг би анзаарсангүй. Нэг л мэдэхэд бороо шаагин орж хүүхдүүд хашхиралдаж бархиралдсаар гэр гэрийн зүг гүйн одлоо. Гэртэй байгаа хүмүүс гадаа тавьсан хувцсаа яаравчлан авж, түрүүхэн л хүүхдийн дуугаар дүүрэн байсан тоглоомын талбай эзэнгүй болон үлдлээ. Яагаад ч юм гэр лүүгээ орохыг хүсээгүй тоглоомын талбайн төмөр саравчин доор орж зогслоо.
Төмөр саравчин дээр шаагин орох борооны дуу, үе үе сонсогдох хөхөө шувууны жиргээ, тогтсон усан дээр буух борооны дусал, уушгийг минь дүүргэх борооны сэрүүхэн агаар, биеийг минь бага зэрэг дааруулах борооны хүйтэн салхи. Мөн эзэнгүй үлдсэн гудамж.
Яг л хорвоо дээр гав ганцаараа үлдсэн юм шиг санагдах мэдрэмж.

Шаагин орох бороон дундуур хэн нэгэн гүйсээр саравчин доор ороод ирэх нь тэр. Би дотроо гайхаж байсан ч зүв зүгээр юм шиг царай гаргаад бага зэрэг холдож зогслоо. Анх орж ирэхэд нь хальт харахад яагаад ч юм сэтгэл татам хүн шиг санагдлаа. Түүнийг улам лавшруулан харахыг хүссэн ч сэтгэл гэгэлзээд, догдлоод зориг яагаад ч юм хүрсэнгүй. Арай гэж түүний нүднийхээ булан гаар харахад ардаа том цүнх үүрээд гартаа бас том хар цүнх атгачихсан зогсоно магадгүй шуудангаар ирсэн хүүхэд юм болов уу гэж бодонгоо сэм сэм түүнийг харна. Хар өнгийн кет бороонд нороод жаахан шавар болчихсон, бариун хар өмд, нэвт норж биед нь наалдсан хар өнгийн подволк. Тэр бороонд норсон үсээ хойшоо болгон гараараа самнахад түүний царайг тодорч харагдлаа. Надаас ч цэвэрхэн өөгүй цагаан арьс, эмэгтэй хүний нүд үү гэлтэй урт хар сормуус өтгөн хар хөмсөг. Би түүнийг ийнхүү сонжин харж түүний тухай ухаангүй бодож байх үедээ түүнтэй харц тулгарчих нь тэр. Хэдий дотроо догдолж сандарч байсан ч аль болох юу ч болоогүй мэт харагдахын тулд харцаа бууруулан урагшаа харан зогслоо. Танихгүй ч гэсэн түүний хажууд зогсоод сэм сэм харан түүний талаар бодоод л баймаар тийм нэгэн дотно мэдрэмж надад төрж " Цаг хугацаа ингээд зогсоосой" гэх томоогүй бодол төрнө.

Алдагдсан цаг хугацааны эрэлдWhere stories live. Discover now