Заримдаа бид юу ч мэдэлгүй орхих ёстой зүйл гэж байдаг, заримдаа зүрх зориг заавал гаргаад мэдэх ёстой зүйл ч гэж байна. Харин миний хувьд 2007 оны хамгийн сүүлийн бороотой өдөр заавал чамтай уулзах л ёстой байсан юм. Юу ч болсон хамаагүй...
Саравчан доор чамтай л хамт ертөнцийн сонин хачин, эгэл бус байдлын талаар инээлдэн ярих нь ер бусын гэмээр өвөрмөц мэдрэмж. Яг л бороо хүртэл бид хоёрыг хувь тавилан гэж хэлж буй мэт.
Чиний талаар мэдэхийг хүссэн мэдрэмж минь намайг барьж ядан асуусаар тэр болгонд нь чи дуртай нь аргагүй инээмсэглэсээр хариулах нь надад бага зэргийг найдлага төрүүлнэ. Гэхдээ мэдэх тусам сэтгэл минь шархалж, цээжин дотор минь давчидна.Хэзээ ч өмнө нь хурдан том болох юм сан гэх мэдрэмж төрж байгаагүй билээ, чамтай уулзах хүртэл.
Чи 16 настай Америкт сурдаг, энд зуны амралтаар эмээ дээрээ ирсэн. Чи инээмсэглэн тэр охины талаар ярина. Түүний царайг, түүний нүдийг, түүний инээмсэглэлийг, түүнийг илтгэх бүх зүйлийг мөн энд чи түүнтэй дахин уулзах ёстойг. Анх яаж танилцсан, яагаад энд бороотой үед ирдэгийг, тэр чиний хувьд хэн бэ гэдгийг. Бүр чи намайг түүний дүү нь юм болов гэж бодсон оо ч хэлсэн. Хэдий би эхэлж тэр эмэгтэйн талаар асуусан ч дуртай нь аргагүй хариулах чи миний дургүйг хамгийн их хүргэнэ. "Хангалттай, би дахиж сонсмооргүй байна, бороо хурдан зогсоосой, бороог үзэн ядаж байна" гэж би сэтгэлдээ хашгирч хэрвээ би чамтай чацуу байсан бол, би гадаадад сурдаг байсан бол, тэр биш би эхэлж чамтай уулзсан бол хичнээн сайхан бэ гэж дотроо бодно. Чиний яриаг нэг чихээрээ оруулж нөгөө чихээрээ гаргасаар би бороо зогсож чамайг явсныг ч анзаарсангүй нэг л мэдэхэд бороо зогссон, чи явчихсан байлаа. Харин би ганцаараа нойтон жиндүүхэн саравчин доор нулимс дуслуулан зогсоно. "Ашгүй дээ" гэж өөртөө сонсогдох төдий хэллээ. Яг хэний төлөө, юуны төлөө ингэж хэлсэн минь ойлгомжгүй. Яг урд минь байх борооноос болж тогтсон усанд миний тусгал тод томруун харагдана. Улайж хавдсан нүднээс илүү миний өмссөн хувцас миний байгаа байдал минь миний дүргүйг хамгийн их хүргэнэ. Ягаан өнгийн подволк, хар өнгийн өвдгөөр татсан урттай эртүүз, олон өнгийн судалтай ардаа цахилгаантай сандаал, ямар ч будаггүй халтар наранд түлэгдэж борлосон арьс, ув улаан хацар, эв хавгүй ардаа боосон урт хар үс. "Би түүнд хэзээ ч тохирохгүй" гэж өөрийнхөө тусгалыг харан инээмсэглэсээр хэллээ.
YOU ARE READING
Алдагдсан цаг хугацааны эрэлд
RomanceБороотой өдөр танилцсан тэр нэгэн хүнийг одоо ч мартаж үл чадах энэ сэтгэл ...