12. Өчүүхэн амьтан гэж бодсон.

738 125 3
                                    

Би түүний нулимсыг арчиж өгсөн ч тэр улам уйлсаар л байв. Түүнд юу тохиолдсон болоод ингэж уйлаад байгааг мэдэхгүй байсан ч түүний нулимс намайг зовлонд унагаж байсан бөгөөд би тэр үед түүнийг дахиад хэзээ ч уйлуулахгүй гэж өөрөө өөртөө амлалт өгсөн юм. Гэсэн ч би тэр амлалтаа биелүүлж чадаагүй. Биелүүлж чадахгүй амлалт өгөөд түүндээ хожим нь үнэхээр харамсана гэдгээ тэр үед огт мэдээгүй байсан.

Түүнийг гэрээс гаргаж өгчихөөд өрөөндөө орж ирэхдээ өөрийн одоо байгаа амьдралдаа бага ч атугай баярласан. Би үргэлж өөрийгөө хүсээгүй хүүхэд хэмээн гоочилж ад үздэг байсан ч түүний зорилгогүй, учир утгагүй амьдралаас дээр байсан. 

Зуны амралтаар Юнги гэр бүлээрээ далай руу явсан. Эхэндээ бүх зүйл аз жаргалтай байсан ч төгсгөл нь дэндүү эмгэнэлтэй байсан. Юнги дүүтэйгээ хамт далайн усанд сэлэхээр яваад эргэж ирэхдээ тэр ганцаараа ирсэн. Учир нь түүний дүүг далайн түрлэг аваад явчихсан. Түүний цогцосыг ч хайгаад олоогүй бөгөөд энэ хэргийн гол буруутан Юнги болон үлдсэн. 

Тэр өөрөө ч дүүгээ өөрөөс нь болоод үхчисэн хэмээн шаналж байхад гэр бүл нь түүнийг давхар буруутгах нь түүнд үнэхээр хясалтай санагдаж байсан. Түүний энэ зовлонгийн хажууд минийх зүгээр л хүүхдийн тоглоом гэсэн үг. Би дотроо түүнийг өрөвдөж байсан ч энэ өдрөөс хойш миний одоо байгаа амьдрал арай илүү дээр баяр баясгалантай болчихсон. Хэдий буруу гэдгийг ухамсарлаж байсан ч эцэстээ хүн гэдэг амьтан зөвхөн өөрийгөө л боддог шүү дээ.

Маргааш өдрөөс нь хичээл яг л урьдынх шигээ үргэлжилдэгээрээ үргэлжилсэн. Намайг хэн ч дээрэлхэхээ больсон. Энэ надад үнэхээр сайхан байсан ч түүнийг харах төдийд миний баяр баясал нуран унадаг. Тэр үргэлж анги дээрээ унтаж байх болсон. Манай ангийнхан сургуулийн үйл ажиллагааг сонирхохоо больсон. Угаасаа Юнгиг үг хэлэхгүй бол бусад нь чимээгүй, томоотой болчихдог гэдгийг тэр үед анзаарсан юм.

Утсанд минь мессеж ирэхэд утасныхаа дэлгэц рүү харлаа. "Ахаа. Хэзээ ирэх юм бэ? Би ганцаардаад байна. Хурдан ирээрэй." Энэ Жонгүгаас ирсэн байх бөгөөд би утасныхаа цагийг харвал 19 цаг өнгөрч байв. Энэ айлын эрх бацааныг гэртээ үлдээчихээд яаж мартаж чадаваа. Гадуур хувцсаа өмсөөд гудамжинд гаран такси барьсаар гэртээ ирлээ. 

Хаалгаа нээгээд гэртээ ороход гэр ямар ч анир чимээгүй байх бөгөөд бүх өрөөний гэрэл унтраалттай, гэрт хүн байх шинжгүй байв. "Жонгүгаа, Жонгүгаа чи хаана байна? Жонгүг аа" гэж дуудсаар том өрөөний гэрэл асаахад Жонгүг буйдан дээр арагш харан хэвтэж байв. Би түүнийг унтаж байгаа байх гэж бодон чимээгүй алхсаар дэргэд  нь очиход тэр зүгээр л хойшоо хараад чихээ гараараа таглан хэвтэх бөгөөд би түүнийг дуудсаар зөөлхөн татвал тэр надаас цочин муухай орилоод надаас зугатлаа. "Хөөе Жонгүг аа. Энэ би байна аа. Тэхён. Чи манайд байгаа шдээ." гэж түүнд хэлээд түүнрүү ойртоход тэр ямар нэг аймшигт амьтан ширтэж байгаа мэт надруу муухай харсаар л байв. 

Өвлийн Соната /Дууссан/Where stories live. Discover now