Цас

10 1 0
                                    

Цас
Ер нь яагаад хүмүүс цас ороход дуртай байдаг юм бэ?
Би өөрөөсөө ингэж асуугаад хэсэг бодолхийллээ. Бас хэдэн найзаасаа асуулаа. Тэд "цагаан, хүйтэн, гэгээлэг, бөмбөг хийж тоглодог гэх мэтчилэн хариулав.
Тэгвэл цас орохгүй байхад яагаад цасыг хүсээд байна вэ?
Ер нь зуны улиралд хэн ч цасны тухай дурсдаггүй. Бороо л ярьдаг. Бороо ороход бүгд гунигтай, сэтгэл нь хөдөлсөн, бодолхийлсэн язтай болчихдог.
Байгалийн үзэгдэл талаасаа ярих юм бол зун бороо орж байж ургамал ногоо ургаж, мал амьтан нуруу тэнэгэр болдог. Тэгсэн цагт налгар, дэлгэр зун болж байна гэж дүгнэцгээдэг билээ.
Харин цас бол өвөл, хүйтэн улиралд л үгүйлэгддэг. Учир нь бороо цас 2 яг адилхан тухайн улирлаа төгс болгож буй байгалийн үзэгдэл.
Цас малгайлан орох нь өвлийн хүйтнийг утгатай болгож, сэтгэлд өвлийн тухай сайхан мэдрэмжийг төрүүлж байгаа юм. Тиймээс л цасгүй өвөл нэг л уйтгартай, хахир санагддаг ажээ. Цас бол хүйтэн цаг агаарт дулаан утга нэмэгч юм.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 03, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ЦасWhere stories live. Discover now