Хичээлээсээ тараад явж байхад нөгөө ядаргаатай амьтан дуудав.Тэр үнэхээр хачиг шиг өөрийг нь тоохгүй явахаар гомдоно.Ашгүй холдох нь гэхээр буцаад л ирнэ.
Бэкхён:Жүхён~аа гэсээр нааш сэгсийтлээ гүйнэ.Үүнийг сургуулийн од залуу гэхэд хэцүү л юм. Би ч сураагүй биш тоолгүй эргэн харж номын сан руу явлаа.
Бэкхён хажууд ирээд хошуугаа унжуулаад:Намайг тоол доо. Чи хичнээн сайхан залуутай явж байгаагаа мэдэхгүй л байна даа. Охидууд убба,убба гээд араас шуурж байхад чи ч ёстой гэсээр шулганаж өглөө.