03

43 6 0
                                    

Тэр юу ч болоогүй мэтээр миний хажууд чихэвч сонсон алхана. Түүнрүү харах бүрт нүдэнд нь хаанаас нь ийм их гал цог гараад байдгийг мэдэхийн аргагүй. Тэрний нүд бусдаас өөр юм шиг ээ. Ямар нэгэн зүйлийг илэрхийлэх мэт.

Харин хайрт минь чиний нүд тэрнийхээс огт өөр. Чиний нүд рүү харах бүртээ би яг л далайд живэх шиг л болдог. Гүн бас харанхуй. Харанхуйн гүн дотор нь юу байгаа бол гэдгийг улам сониучирхан хармаар. Харин хажууд минь байх энэ хүний нүд чамаас өөр ч гэлээ бас сониучирхмаар юм.

Тэр гэнэт над руу харсанаа

"Ашгүй амьдрах хүсэлтэй болчихоо юу" гээд чихэвчийг минь надад өгөв. Надад хэлэх үг олдсонгүй. Тийм эсвэл үгүй гэдгийг хэлж мэдэхгүй нь. Зүгээр л юм хэлэлгүй алхаагаа түрсгэсгэн түүнээс аль болох холдлоо. Гэтэл юу болсон гэж санана. Би чамтай таарсан. Гэхдээ чи миний өмнө аз жаргалтайгаар алхалж явна. Надтай хамт байдгаасаа илүү аз жаргалтайгаар... Гэхдээ ганцаараа биш. Өнөөх эмэгтэйтэй. Жининтэй хамтдаа хөтлөлцөөд замын цаана гэрлэн дохио хүлээн зогсож байсан юм. Чам шиг хүнийг ингэж аз жаргалтайгаар инээхийг үргэлж хардаг энэ эмэгтэй ямар азтай юм бэ. Би атаархал гэх гүн ангалаас чамайг бас түүнийг чинь ажигласан. Би атаархахаас өөр юу чадна гэж. Эсвэл өмнөх шигээ хайртыг чинь гэмтээх хэрэг үү. Тэгвэл чамайг би харж ч чадахгүй болох байлгүй.

Та хоёрыг хармагцаа нүднээс минь нулимс бөмбөрөн ороолтон дээр минь унан, шингэж ч амжаагүй байхад гэрлэн дохио ассан. Өөдөөс минь алхан ойртох бүрт чинь зүрхний хэм бага багаар алдагдаж байсныг чи мэдээгүй л биз. Чи намайг харуутаа шууд л нүүр бууруулаад хажуугаар өнгөрөхөд бүх зүйл харанхуйлж хатуу цементэн дээр унахаас өмнө хэн нэгний гар түшин авахыг саначихлаа.

~~~

Хоолой хатаж, арьс минь хорчийсныг би мэдэрч байлаа. Эмнэлэгийн донтмоор ч юм шиг жигшмээр ч юм шиг үнэр хамар цоргиход би нүдээ нээхэд хамгийн түрүүнд чамайг харахыг хүссэн ч цав цагаан тааз л харагдсан юм. Удаанаар нүдээ гүйлгэн чиний дүрс бүрэлзэн харагдахад баярлахын оронд би айсан. Чиний өөдөөс харахаас айсан юм. Өгсөн амлалтаа зөрчихөөс. Тэгээд би нүүр бууруулахад чи ч гараад явчихав.
Эмч орж ирэхэд Тэхён ч бас орж ирлээ. Тэд хэлэхдээ намайг гэнэтийн цочролоос үүдэж ухаан алдсан гэсэн. Чи л тэр гэнэтийн цочрол минь.
Тэдний хэлэх үгс чихний минь хажуугаар салхи шиг л саржигнан өнгөрч чиний араас хаалга руу ширтэх нь гунигтай биш гэж үү.
Ядаж ганцхан удаа ч болов гэгээн дүрээ харуулсанд баярлалаа чамд.

Чамд хаягласан захидал //ДууссанWhere stories live. Discover now