10. Өөдгүй амьтан

32 4 0
                                    

Чи гэрт минь өмнө нь өчнөөн ирж байсан. Гэхдээ үргэлж согтуу ирдэг байлаа. Харин энэ удаад эрүүлээр барахгүй ядарч туйлдчихсан орж ирсэн. Нимгэхэн  өмд хүрэм чинь хүйтэн жихүүн салхинд аль хэдийнээ илчээ алдав бололтой тэрүүхэн тэндээ тэрчигнэх чинь мэдрэгдэнэ.
Чамд зориулж гэрээ аль болох дулаан байлгахыг хичээж паараа асаан, халуун цай урд чинь тавихад над руу гэмшингүй харах чинь таалагдаагүй. Учир нь миний харж байсан чи, одоо харагдаж байгаа чи шал өөр байсан учраас. Өмнө нь чи ямар харагддаг байснаа мэдмээр байна уу? Юм болгоныг үл тоосон, бардам. Энэ бүхэн чинь охидын сэтгэлийг татчихдаг байх л даа.

Танхай хойд аав, галзуу гэхэд ч багадахаар ээжээсээ болж ийм байдалтай байгааг чинь би маш сайн мэдэж байлаа. Зодуулсан ээжийгээ өмөөрч ахиад л хойд аавтайгаа ам зөрсөнөөс болж гэрээсээ явсан чинь энэ байлаа. Би бараг өөрөөсөө ч илүү чамайг мэдэх байх.

Ийн бодол болон суухад чи түрүүлж ам нээхдээ

"Ю-юу, чамаас гуйх хүсэлт байна" гээд халуун аягатай цайгаар гараа дулаацуулав.

"За?"

"Өнөөдөр танайд ганцхан удаа хоночихож болох уу гэх гээд" гэснээ шанаагаа маажихад чинь чамд дургүй хүрсэн. Над дээр зөвхөн хоног төөрүүлэхэд амар болохоор ирсэнд чинь дургүй хүрнэ. Гэсэн ч энэ үнэн шүү дээ. Чи над дээр өөр шалтгаанаар ирэв л гэж дээ. Хэчнээн дургүй хүрсэн ч чамайг хар шөнөөр хүйтэнд ингээд явуулчихаж чадаагүй.

"Чи яагаад манайд ирсэн юм? Жинин яагаав?" гэхэд чиний царай над руу гайхсан харцаар харж байснаа доош харсаар

"Очиж зүрхлээгүй"

"Яагаад?"

"Тэр аль хэдийнэ өөр найз залуутай болчихсон. Чи мэдээгүй гэж үү?" гэв.

"Ю-юу? Яаж?"

"Надтай үерхэж байхдаа л түүнтэйгээ уулздаг байсан байх" гэхийг сонсоод гайхширч орхисон. Би бодохдоо Юнги чамд л хамаг учир байдаг байх гэж бодтол хажууханд минь байсан Жинин л өөдгүй амьтан байж.
Гэсэн ч чи надад өөртөө ямар байгаагаа, юу тохиолдсоноо зүйлсээсээ багаханыг ч болов ярьсанд би сэтгэл хангалуун байсан.

Тэр орой бидний хооронд ярилцсан хамгийн урт харилцан яриа энэ байж билээ.

~~~

Чамд хаягласан захидал //ДууссанWhere stories live. Discover now