Болзоо

1.3K 92 2
                                    

Тэр хэрэг шийдэгдэж 7 хоногийг ардаа үджээ. 

Жонгүүг муу чөтгөрөөс буруу ойлгосондоо уучлалт гуйсан ч болзоонд явах юм бол уучилна гэсэн. Далимдуулж байх шив 

Өнөөдөр амралтын өдөр учир өдөр хүртэл сайхан унтаж байгаад босоод усанд орчихоод тийм ч их өмсөөд байдаггүй Шаргал даашинзаа өмслөө.. Хөөрхий цайны ганц хувцас минь. Үсээ багахан ороогоод Жонгүүг рүү залгавал 5 минут гэсэн болохоор утсаа ухаад сууж байтал Хусог ахаас дуудлага ирэх нь тэр. 

Би:байна уу? 

Хусог:сайн уу? Сэра чи нөгөө гэрийнхээ тэнд байдаг тоглоомын талбайд хүрээд ирээч ярих юм байна!

Би:би...за за одоо очлоо. 

Би хурдхан гараад хэлсэн газар нь очивол Хусог ах нэг охинтой тэврэлдээд зогсож байхыг хараад би шоконд орж бага зэрэг гомдлоо. Намайг энэ бүгдийг харуулах гэж дуудсан юм гэж үү? Өөрт нь сайн гэдгийг мэдээд энэ зүйлээ харуулаад надаас нэг мөсөн холд гэж байгаа юм байна тийм үү

Би тэндээ хөдөлж чадахгүй хэсэг зогсож байтал нэг хүн намайг эргүүлээд халуун цээжиндээ тэвэрсэн эхлээд гайхсан ч хэн гэдгийг нь мэдээд тайвширсан

Жонгүүг:битгий хар! Зүгээр л тайвшир 

Би:я.явцгаая! Намайг аваад яваач

Жонгүүг миний гарнаас хөтлөөд машин руугаа очиж суулгалаа 

Жонгүүг:чи үнэхээр Хусог ахад сайн юм уу? 

Би: Жонгүүг аа зүгээр л хөдөл

Жонгүүг:би тэр хүн нь байвал сайн сан гэж шивнэх төдий хэлсэн ч би хангалттай сонссон юм! Гэхдээ одоо анхаарах сөхөө алга даа...

Хусогийн талаас
Би шийдсэн би Сэрад хайртай болсон гэдгээ хангалттай мэдэрсэн. Жонгүүг бас тийм болсон болохоор би арай түрүүлж алхам хийх хэрэгтэй гэж бодоод залгаад сэтгэлээ илчэлхээр бэлдээд байж байсан. Гэхдээ тэр над дээр ирсэн намайг хог мэт хаясан Жон Юна эгч миний анхны хайр Жонгүүгийн эгч би түүнд галзуурч унаж тустлаа дурласан байсан тэр гэхдээ намайг ашиглаад л франц яваад өгсөн. 

Юна:Хусог мөн үү? 

Хусог:Нүүна? Та хэзээ ирсэн юм

Юна:удаагүй ээ чи сайн байгаа биз дээ? 

Хусог:тиймээ сайн байгаа 

Юна:би ч яг үнэндээ чамайг мартаж чадахгүй хэцүү л байлаа(ойртох) 

Хусог:яагаад? 

Юна:хоёулаа чинь энгийн холбоогүй ш дээ тийм биз дээ Хусог аа(тэврэх) 

Би хэсэг гайхаад зогсож байтал нүдний буланд танил хүн харагдахад Юнаг түлхээд хартал Жонгүүг Сэраг тэвэрчихсэн цааш явахыг хараад миний найдлага тасрах шиг л боллоо

Хусог:уучлаарай Сэра.... 

Миний талаас
Бид хоёр явсаар далайн эргэ дээр ирэхэд нар жаргаж байгаа болохоор үнэхээр үзэсгэлэнтэй харагдана. 

Жонгүүг:гоё газар байгаа биз. 

Би:үнэхээр гоё юм аа...нар жаргаж байгаа нь ямар үзэсгэлэнтэй харагдаж байна гээч 

Жонгүүг:тэгвэл би энэ үзэсгэлэнтэй орчин байгаа дээр нэг зүйл хэлж болох уу? 

Би:юуг?...арай намайг ийшээ шидэх гэж байгаа юм биш биз.

Жонгүүг:шидэх байсан бол ингэж хэлэхгүй шууд шидэх байсан юм. 

Би:кхм..тэгээд хэлээч дээ!!

Жонгүүг:Сэра...хоёулаа бие биенээ үзэн ядахаа больцгооя. 

Би:...

Жонгүүг: үнэндээ би юу гэх гээд байна вэ гэхээр Сэра чи шилжихгүй байж болох уу? Би яг хэлж мэдэхгүй ч чамд дурлаж байгаа бололтой.

Би:.......

X Locker(дууссан)Opowieści tętniące życiem. Odkryj je teraz