3-part

290 24 0
                                    

Анх чамайг миний нууцлаг ертөнцөд ирэхэд юу болсон гэж санана догдлол, сандарал, хаанаас гарч ирсэн үл мэдэх мэдрэмжүүд намайг бүчиж билээ. Зүүдэнд чинь орсон хүн чамайг санасан болохоор зүүдэнд чинь айлчилдаг гэдэг. Гэхдээ энэ яг ямар учиртай юм бэ? Чи намайг санасан юм уу? Эсвэл би чамайг дэндүү их бодсон юм уу? Мэдээж чи намайг санасан гэх ямар ч үндэслэл байхгүй тэгэхээр би л чамайг маш ихээр хүсчээ. Анхны зүүд минь яг л чи бид хоёрын анхны уулзалт шиг байсан би маш их сандарч догдолсон харин хариуд минь чи зүгээр л надад ойртон гарт минь armybomb бариулж билээ.
Гэхдээ хүн их шуналтай юм. Надад энэ л хангалттай байхад 2,3 зүүдлээд ирэхээр гуйя дахиад гээд нэхээд эхэлдэг. Хэрвээ хүн зүүдээ удирддаг байсан бол би хэзээ ч сэрэхгүйгээр унтах байсан ганцхан чамайг зүүдлээд. Үүрд.
Одоо нойрсох бол миний мөрөөдөл. Чамайг зүүдлэх нь миний чин зүрхний хүсэл. Тэр зүүдээ арай удаан байлгахыг тэр үеийг марталгүй тод санахыг юу юунаас, хэн хүнээс илүү их хүснэ. Цаг хугацааг ухрааж дурсамжиндаа очдог төхөөрөмж байвал би бүхнээ өгөхөд бэлэн байна . Юугаа ч зориулахад би бэлэн байна. Зөвхөн тэр зүүдний төлөө шүү.

FAN охины захиа💌[completed]Where stories live. Discover now