한국어를 배울때 중요하지,🍬

1K 74 21
                                    

🍬 Сурах арга барил.

Би энэ олон жил суралцахдаа нэг зүйлийг л орхичихоод яваад байсан гэдгээ бараг нэг жилийн өмнө л анзаарсан. Тэр юу вэ гэхээр сурах арга барил. Хүн бүрт өөрийн гэсэн сурах арга барил байдаг. Гол нь тэрийгээ олж илрүүлэх явдал юм. Миний хувьд бол би тэр арга барилаа нилээн сүүлд олсон л доо. Олоогүй байсан ч ялгаа нэг их байхгүй мэт боловчиг тийм биш юм.

📍 Хэрэв өөрийн арга барилаас өөрөөр суралцвал яах вэ?

Мэдээж ойлгох явц нь удааширна. Ингэснээр гучхан минутанд хийх байсан даалгавраа хоёр цагийн дараа бүрэн хийдэг тал бий. Тийм учираас л өөрийнхөө сурах арга барилыг олох нь их чухал юм шүү. Их сургуульд ороод ч энэ чинь хэрэг болно. Ер нь ирээдүйд чинь нилээд шаардагдах ёстой зүйлсийн нэг.

Сурах арга барилын хэлбэрүүд ;

1-р төрлийн хүмүүс үйлдэж байгааг хараад сурдаг.

2 дахь нь уншаад сурдаг.

3 дахь нь ярилцаад үйлдээд сурдаг.

Ерөнхийдөө ийм 3 төрлийн сурах арга барил байдаг.

Би болохоор хүмүүстэй ярилцаад дараа нь дэвтэр дээрээ бичиж авах эсвэл туршиж үзэж байж суралцдаг төрлийнх.


📍 Хэрхэн өөрийн арга барилыг мэдэх вэ?

Энэ ердөө амархан. Сайн бодох хэрэгтэй. Чи яаж сурвал илүү хурдан ойлгодог талаар..хэрвээ бодоод ч олохгүй байвал энэ гурван аргаар нэг хийгээд үзээрэй. Тэгвэл олох байх. 


За бүгдээрээ өөрийн гэсэн сурах арга барилтай болсон гэж найдаж байна.🧚🏻‍♀️

ᴍʏ ғᴀᴠᴏʀɪᴛᴇ ᴋᴏʀᴇᴀɴ ʟᴀɴɢᴜᴀɢᴇ.Where stories live. Discover now