[📕]
За тэгэхээр яагаад үүнийг нээгээд, та бүхэнд хичээл заах гэж байгаа вэ гэвэл өгүүллэг уншдаг, бичдэг гээд энд байдаг хүмүүс ихэвчлэн дунд болон ахлах ангийн сурагчид байдаг болохоор өдөрт зүгээр л нэг монгол хэлээ хөгжүүлэх биш давхар гадаад хэлээ ч бас суралцаад явбал ирээдүйд нь хэрэгтэй юм болов уу гэж бодсон юм аа.
Ер нь ингээд хараад байхад Солонгос хэлний хичээл сургуулиудад төдийлэн ороод байдаггүй л дээ. Сурахыг хүсвэл заавал сургалт, дамжаанд явах ёстой гэсэн ойлголттой байдаг байх. Гэхдээ хэн нэгэнд их хэмжээний мөнгө төлж байснаас гэртээ илүү үр дүнтэйгээр хичээллэх боломж ч бий. Угаасаа тиймэрхүү дамжаанд өөрийнхөө сурахыг хүссэн болгоноо тэр бүр сураад байдаггүй шүү дээ. Харин энэхүү бяцхан булан маань таны сурахыг, мэдэхыг, заалгахыг хүссэн бүх зүйлсийг ямар ч үнэ төлбөргүйгээр зааж сургах юм аа. (Яахав мөнгө өгмөөр байвал дансыг минь аваарай энэ тэр кк)
📍Яг юуг заах вэ гэвэл..
Энэ булангаараа та нарт топикт бэлдэхэд чинь туслах зориулалттайгаар өдөр тутмын үг хэллэг, дүрэм, зүйр үг, хэлц үг, дуудлага, бичилт гээд өдөр бүр шинэ соргог зүйлсийг та нартаа заанаа. Мөн Солонгос улсын их сургуульд орох төлөвлөгөөтэй хүмүүст зориулсан зарим нэг бяцхан зөвлөмж маягийн зүйлсийг ч оруулах байгаа.
За тэгээд өөрийнхөө маргаашийн төлөө надтай хамт хэдхэн минутыг өнгөрөөхийг хүсэе.💃🏻