3.

12 2 0
                                    

Тэр охины үсийг илэн аажмаар тонгойн архи болон тамхины эхүүн үнэр хангинуулсан амьсгаагаар хормын төдийд охиныг түрэмгийлэн үнсэв.Дараагийн хоромд  барьцаалагч юу хийх гэж буйг охин гадарласан ч эсэргүүцэл нь үр дүнд хүрнэ гэж үү.

Өвдөж  байна.Хөдлөх бүрт хамаг бие нь хөндүүрлэж аманд нь цусны эхүүн амт амтагдаж ийм нөхцөлд оруулсан түүнийг бас өөрийгөө үзэн ядан хэвтэж байлаа.Хөл нь юу юугүй сөхрөөд уначих юм шиг санагдсан ч арайхийн босоод нулимс хатсан хацраа ширүүхэн арчаад үсээ дээш боож арьсаа зулгартал өөрийгөө угааж эхлэв.

Brie Andrew хоёр тэврэлдсээр нойрссон ч өглөө Andrew ганцаараа сэрэв.Амралтын өдөр учир Brie ажилдаа явсан байх боломжгүй.Угаалгын өрөө л орсон байх гэж найдаад нойрноосоо гүйцэт сэргэн хэсэг хэвтэхэд эргэн тойрон чив чимээгүй байхад
Хэдхэн мөр захиа шүүгээн дээрээс чангаар орилох шиг болов.

" Эрхэм ээ та сайхан байшинтай юм.Гэвч бид ганцхан удаа учрах нь харамсалтай.
Хэтэвчнээс чинь ажлын хөлс 100$ авчихсан шүү,уучлаарай."
Delphi

Хар шилэн тирко, өндөр өсгийт,богинохон даашинз өмсөж, час улаанаар уруулаа будсан бүсгүй шилэн барилгын хананд өөрийгөө ширтэн хэсэг зогссоноо жижигхэн цүнхнээсээ сүрчиг гарган цацаад хүнгүй гудмаар үсээ хаялан алхав.Замд таарах кафед дөнгөж орж иртэл бариста залуу инээмсэглээд
-Өглөөний мэнд,Та авдагаа авах уу?
-Үгүй ээ,Би анх удаа орж ирж байгаа юм сан.Та намайг өөр хүнтэй андуурсан байх гэхэд
-Та үргэлж Латте авдаг, булангийн эмийн санд ажилладаг эмэгтэй мөн л байна шүү дээ.
-Юу яриад байгааг чинь ойлгохгүй юм.Мөстэй Американо авья.
гээд бүхэл 100$ дэвсгэрт гаргахад бариста залуу өөртөө эргэлзэн
-Ойлголоо,би андуурсан юм шиг байна. гэж хэлсэн ч урд нь зогсох ширүүн харцтай бүсгүйг байнгын үйлчлүүлэгч нь мөн гэдэгт итгэлтэй байлаа.

* 4 цагийн дараа

- Сайн байна уу,Та Andrew Riggs мөн үү?

-Тийм байна.

- Дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах Robert O'Neil байна.Бид таны найз бүсгүй болох Bridget-ийг бусдын биед санаатайгаар гэмтэл учруулсан хэргээр шалгаж байгаа тул та цагдаагийн хэлтэсд яаралтай ирж мэдүүлэг өгч батлан даах хэрэгтэй байна.Бүсгүй таниас өөр хэнтэй ч ярихгүй хэмээн эрс татгалзсаар байна.

Байна уу,Ноён Riggs та сонсож байна уу?

-Юу,Аан тиймээ ойлголоо офицероо би одоо гэрээсээ гарлаа.

Andrew юу болоод байгааг тунгаахыг оролдсон ч Bridget,цагдаа,бусдад гэмтэл учруулсан гэх үгс тасралтгүй сонсогдож замын камерт бичигдэн үлдэх торгуулийг үл тоон хурд хэтрүүлэн найз бүсгүй рүүгээ яаран давхив.

Цагдаагын хэлтэст ирэхэд Brie түүнийг хамгийн түрүүнд харсан ч тэр дороо харц бууруулан хүйтэн гаванд холгогдсон бугуйгаа ширтэн том том нулимс дууслуулахыг залуу харсан ч цагдаагын ахмадад хандан би Andrew Riggs, түүний найз залуу гэв.

Ширээн дээр түүнд үүсгэсэн хавтаст хэрэг дэлгээтэй байлаа.

-Bridget Philberg нь хамт явж байсан 30 настай эрэгтэйг санаатайгаар гэмтээсэн.Хохирогчын хэлснээр бүсгүй түүний эрхтэн рүү нь өшиглөж гарыг нь хазсан ба машины рулийг булаан гэрлийн шон мөргүүлсэн байна.Хохирогч залуутай бүсгүй Delphi гэх худал нэрээр танилцсан ба тэд шөнийг хамт өнгөрүүлэхээр тохиролцож бүсгүй машинд нь суусан ч удалгүй өөр хүн мэт болж зэрлэг авирлсаны улмаас осол гарсан байна.

Бүсгүй цагдаагын хэлтэст ирсэн хойноо өөрийн жинхэнэ нэрийг Bridget Philberg гэдэг хэмээн мэдүүлсэн ба таны утасны дугаараас өөр юу ч хэлэхгүй суусаар байсан тул бид таньтай холбогдсон юм.

-Тэр залуу,хохирогч хэр зэрэг хүнд гэмтсэн бэ? гэж залууг асуухад Brie

- Andrew тэр новш өөрөө эхлэж надад хүрсэн би аргагүй хамгаалалт л хийсэн төдий хэмээн уйлж эхлэв.

Цагдаа хавтаст хэргийг уншин сууснаа эмчийн үзлэгээр хохирогчид ноцтой гэмтэл учраагүй ч хазуулсан гар нь шархалсан учир боолт хийлгэсэн 

Хэрвээ бүсгүй өөрөө хохирогч эрээс уучлалт гуйвал ямар нэгэн гомдолгүй гэсэн ба машинд нь учирсан хохирлыг даатгалын компани барагдуулна гэсэн учир ямар нэгэн асуудалд орохыг хүсэхгүй байна гэсэн.Тэр одоо биднийг хүлээлгийн өрөөнд хүлээж байгаа хэрэв та найз бүсгүйтэйгээ ярилцчихвал энэ хэрэг ингээд шийдэгдэнэ гэв.

-Бүгдийг нь чимээгүйхэн сонсож суусан Brie Би уучлалт гуйж чадна.Тэгээд эндээс явцгаая тэгэх үү хайрт минь гээд Andrew ийн гарнаас атгав. Хэзээ ч чанга дуугардаггүй,барагтай л бол уруулаа буддаггүй хайрт бүсгүйгээ тэр танихаа болиод байлаа.

Delphi гэгч биеэ үнэлэгч бүсгүйн дүрд Brie хэр удаан тоглох гэсэн юм бол?

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 28, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

The AmygdalaWhere stories live. Discover now