Хурьцлын дараах янжуур...

2.3K 162 48
                                    

Цаг шөнө дундаас нэлээдгүй хэлбийжээ.   Гудамжинд холхилдох олны хөл  аль хэдийнээ татарах цагаар буйдхан уушийн газар хүн ихтэй. Жазз хөгжмийн намуун ая эгшиглэж жижиг зааны баруун талын захын  ширээнд нас ойролцоо хэдэн залуус суун чангахан ярилцах  бол харалдаа ширээнд залуухан хос биесийнхээ гарнаас атгалцан суухдаа харц солилцож,  үүд орчмын  жижиг ширээнд харин нэлээдгүй хөлчүүрхэн халамцсан нэгэн урдах сархадаа гүн амьсгалтай хоршуулан хөнтөрч байгаа үзэгдэхэд М нэрт залуу  нарийн текний цаанаас тэднийг  ажиглан зогсоно. 

М нэрт залуу тэрээр хоёр жилийн өмнө энэхүү жижигхэн уушийн газраа нээжээ.Орон тооны цомхотголоос болж ажлаасаа халагдсаны дараахан эгчдээ туслан ажиллаж сүүлдээ түүний эгч гадаад оронд цагаачлан одход орон байраа зарж эгчийнхээ уушийн газрын эзэн болоод өөрөө  дээд давхарт нь амьдран суух болжээ. 

Хэдийгээр цалин хөлс сайтай ч өмнөх ажил нь түүнийг яг л эзгүй арал дээр цор ганцаар орхигдчихсон мэт санагдуулдаг байж, хэзээ ч сэтгэлийг нь амирлуулж дөнгөхгүйн нь дээр дэндүү их давчдуулна. Нуулгүй хэлхэд М ажлаасаа халагдсандаа огтхон ч харамсаагүй бөгөөд харин ч баярлаж байсан гэлтэй. Өнөөх эзгүй арлаасаа ингэж нэг салах гэж хэмээн өөртөө шивнэсэн дохиол ч байсан юм.

Хотын хүмүүсийн хөл үл татрах жижигхэн уушийн газрын юм бүхэн түүнд таатай дотнохон. Анхлан энд ирж хүрэн улаан хаалгыг  татсан даруй эгшиглэх аяз, үл ялигхан сэнгэнэх гашуун ундааны үнэр, цомхон гэхэд хэтэрхий цомхон хэрнээ өөр өөрийн байраа олон байршсан хэдэн ширээнүүд тааламж төрүүлэн дулаан энгэртээ тэврэх мэт хэзээний танил,  амгалан  таатайхан оромж болжээ. 

Нарны илч буурч цаг солигдож эхлэхтэй зэрэгцэн улаан хүрэн хаалга нээгдэж хаагдах нь олширч зүс үл таних хүмүүс  алсын аянаас гэрээ зорих мэт яаравчлан энд  ирж зайдуу өрөгдсөн ширээнд тухлан сууна. Хуучлан биестэйгээ ярилцах нэгэн, алсарч ертөнцөөс зугтахыг хүссэн нэгэн, амгаланг эрэлхийлсэн нэгэн гээд төрөл бүрийн хүмүүсийг нарийн текний ардаас ширтэн зогсох нь түүнд яг л өөрөө  хорвоо ертөнцөөс салан тусгаарчихсан мэт эсвэл энэ бүхэн түүнд л зориулагдан үзэн соёрх гээд толилуулагдах жүжиг шиг,  ард нь тоглогдон хачирлах аязыг өөрийн дураар сонгон шилж найруулаж болох мэт санагдаж заримдаа бүр өөрөө үүндээ итгэчихсэн байх тохиол ч байдаг.  Уушийн газрынхаа бяцхан хаан мэт өөрийгөө өргөмжлөн суух таатай байсанаас ч тэр үү ? нэг л мэдэхнээ гарч орохыг ч үл ажиран хорин дөрвөн цагийн турш жижигхэн уушийн газартаа хорогдож байлаа. 

Хурьцлын дараах янжуур...Where stories live. Discover now