✔Өнгөрсөнд✔

127 3 0
                                    

~~~~~~

Аавынхаа энд тэндхийн ажлаас болж Солонгос улсын бараг бүх л хотын сургуульд очиж сурсан. Энэ удаад ч бас аавын байнгийн хэлбэлзэлтэй ажлаас болж одоо Пусан хотоос Дэггү хотруу нүүж явна.

Дэггү д ирээд амьдрах орчин, байшинтайгаа танилцаж төвөнхнөөд ээжтэй цуг хотын хүнсний зах орохоор гарлаа.

Ээж даагдахааргүй их хүнс цугцуулж явсны эцэст нар шингэрч эхлэхэд л гэртээ ирэн ээжийн хоол хийхийг хүлээн бас л олон цаг суув. 

Хоолтой ч зэрэгцэн аав гаднаас орж ирэн бид хоолоо идэцгээв

Аав "маргаанаас хичээлдээ явж эхлээрэй сургуулийг чинь олоод чамайг оруулчихсан эндээс нээх холгүй ахлах сургууль дүрэмт хувцсыг чинь одоо У туслах оруулаад ирнэ"

~~~

Хичээлдээ явахаар үүдэнд ирэхэд аав намайг хүргэж өгнө гэсээр байж сургуульд минь хүргэж өгөөд хацар дээр минь нэг үнсээд яваад өглөө.

Ашгүй энэ сургууль гэрээс холгүйхэн байдаг юм байна. Алхаад очиход төвөггүйхэн л юм.

Сургуулийн захиралтай нь уулзаж анги удирдсан багш дээрээ очин эцэст нь хэдэн сар ч болов суух ангидаа орж ирлээ.

Багш "шинэ сурагч өөрийгөө танилцуул"

Би бөхийсөн болоод "сайн байна уу? Ким Рани гэдэг"

Багш "өөр хэлэх зүйл байна уу?"

Би "байхгүй ээ~"

Багш "тэгвэл тэр арын суудалд очоод суучих" гэсээр цонхон талын сандал зааж өгөн хичээлдээ орлоо.

Намайг цоолох шахам харах харцнуудаас зугтая гэсэн ч зугтаж чадах биш дэмий л мэдээгүй юм шиг царай гаргасаар хичээлдээ анхаарав.

=================

Аавын ажил арай гайгүй тогтвортой байгаад нь баярлан ганц ч болов сургуульдаа биш юм аа гэхэд ангидаа найзтай болье гэсэн ч тоож байгаа хүн байхгүй болохоор дэвтрээ ширтэн сууж байтал нэг хөөрхөн төрхтэй банди ирэн надтай яриа өдөж эхлэв.

Тэр ч надад таалагдан түүнтэй элдвийг хуучлан ярьж, бүр хамт суух болов. 

~Mischievous Father /Томоогүй аав/ ~Where stories live. Discover now