✔Ааваа~✔

65 4 0
                                    

Өнөөдөр яалтчгүй ажилруу явах ёстой байсан тул багаасаа найзалсан ганц найзаа дуудахад азаар амарч байж таарсан юм.

Хүүгийнхээ өдрийн хоол идэх зүйлсийг нь бэлдэж тавьчихаад Юурад ч бас жаахан юм бэлдээд хувцсаа өмсөж байтал хүү минь надруу том нүдлэн харна.

Аавынхаа бяцхан хувилбар...Юу ч үлдээлгүй бүгдийг нь дуурайчихаж~~

Би хүүгээ тэврэн духан дээр нь үнсээд "ээж нь өнөөдөр ажилдаа явах ёстой болохоор Юура эгчтэйгээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй за юу~ эгчийгээ битгий уурлуулаад байгаарай"

Тэгүг хошуугаа унжуулан "би тантай хамт явмаар байна~"

Би "дараа нь ээж нь дагуулж явна аа заавал... миний хүү эгчийнхээ үгэнд ороорой ойлгосон уу?"  

Тэгүг "за ээжээ~"

Удсанчгүй Юура чарласаар орж ирэн хүүтэй минь тоглож эхлэв.

Би "та хоёрт идэх юм бэлдчихсэн байгаа өдөр идээрэй~"

Юура "ойлголоо гэхдээ би Тэгүгийг дагуулаад гарч болно биздээ~"

Би "өмнөх шигээ алдаа гаргачихгүй л бол болно оо~"

Юура "за энэ удаад би ийм юм авсан" гээд зөөлхөн резинэн гав гаргаж ирж харуулах нь тэр.

Юура "энэнтэй Тэгүгтэй холбогдсон цагт бид нэгнээ гээхгүй ээ~"

Би "за яахав~ би явлаа" гэсээр гэрээс гаран ажилруугаа яаравчиллаа.

~~~

Юура инээмсэглэсээр найзынхаа бэлдсэн хоолыг хүүд нь өгөөд өөрөө ч мөн идэж суунгаа утсаа оролдон амаа урагдтал инээнэ.

Түүнийг ажигласан бололтой Тэгүг түүнрүү харан "та яагаад ингээд инээгээд байгаа юм~"

Юура "эгч нь үү? Эгч нь ирээдүйн нөхрөө хараад инээж байна~"

Тэгүг "ирээдүйн нөхөр өө?" Гэсээр нүдээ томруулан харна.

Юура инээсээр Тэгүгийн толгойг илэн "чи том болохоороо ойлгоно оо~ хоолоо хурдан идчих тэгээд эгчтэйгээ гадуур гарцгаая"

Юура хоолоо дуусгаад утсаа халааслаад Тэгүгт хоолыг нь идүүлээд аяга тавгаа угаан Тэгүгийг хувцаслан гэрээс гарцгаав.

Юура саяхан Ранид үзүүлсэн урт сундаг резинэн гаваа Тэгүгийн гарт зүүлгээд нөгөөхийг нь өөрийнхөө гарт хийгээд алхаж эхлэв.

Тэгүг их сахилгагүй хүүхэд болохоор ийш тийшээ явчихдаг тул ингэхээс өөр арга түүнд байгаагүй биз.

~Mischievous Father /Томоогүй аав/ ~Where stories live. Discover now