✔Би чамд хайртай✔

83 1 1
                                    

Тэр орой Тэхён бид хоёрыг гэрт хүргэж өгчихөөд яваад өгсөн. Өглөө нь Тэгүг аавыгаа шалгааж уйлж уйлж цэцэрлэгрүүгээ явсан.

Шинэ ажил эхлүүлж байгаа болохоор ажил дээр нилээн завгүй шинэ загвар зурж материал судалж суусаар орой болоход хамаг юм аа аван гэртээ үргэлжлүүлэхээр даагдахааргүй том цүнхтэй юм барьсаар хүүгийнхээ цэцэрлэгрүү явлаа.

Хүү минь хошуугаа унжуулчихсан байдгаараа унжийчихсан ирээд "сайн уу ээжээ" гэх нь тэр.

Би санаа зовон "миний хүү ямар нэгэн юм болоо юу? Бие нь өвдөж байна уу?"

Тэгүг толгой сэгсрэн гарнаас минь хөтлөөд "нойр хүрээд байна ээжээ~"

Би "за ойлголоо хурдхан харьцгаая"

Тэгүг миний барьсан цүнхрүү заагаад "энэ юу вэ?"

Би "ээжийнх нь ажил байгаа юм аа?"

Тэгүг "ээжээ аав ирэхгүй юм уу?"

Би "магадгүй ирэхгүй байх~" гэж амандаа зөөлөн шивнэсэн ч хүү минь сонсчихсон бололтой гараа саван аваад "ТА МУУХАЙ~~ ААВ Ч ГЭСЭН~"

Би " Тэгүг аа~~" гэтэл хүү минь гүйгээд явчихав. Хүнд цүнхээ дааж ядсаар араас гүйхэд Тэгүг гэрлүүгээ гүйж байв. Орцруу ороод лефтрүү орох гэтэл Тэгүг хаачих нь тэр. Шатаар гүйсээр байж амьсгаатсаар гарч ирэхэд Тэгүг гэрлүүгээ орж байв.

Хурдхан гэрлүү орон цүнхээ газар шидэн Тэгүгийн өрөөлүү ортол орон дээрээ доош хараад хэвтчихсэн уйлж байв.

Би хажууд нь очоод нурууг нь илэн "Тэгүг аа уучлаарай ээж нь тэгж хэлье гэж бодоогүй ээ аав нь олны танил болохоор бидэн дээр ирэхгүй шдээ~"

Тэгүг босож ирэн өөдөөс минь усан нүдэлсээр "БУСАД ХҮҮХДҮҮД ААВТАЙГАА БАЙГААД БАЙХАД БИ ЯАГААД ААВТАЙ БАЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ ААВ ЯАГААД ААВ---" гэснээ чимээгүй болоод хаашаа ч юм гөлөрчих нь тэр.

Би "Тэгүг аа~~" гэтэл Тэгүг орноос босоод гүйхэд нь араас нь босоход Тэгүг Тэхёныг тэвэрчихсэн байж байв.

Би "ч.чи энд яаж~"

Тэхён "сайн уу?~ бяцхан залуу минь"

Тэгүг ахиад л уйлан "та яагаад надтай байж болдоггүй юм бэ? Ээж таныг ирэхгүй байх гэсэн та намайг орхиж байгаа юм уу?" Гэтэл

Тэхён толгой сэгсрээд "үгүй ээ аав нь одоо хүүгийнхээ хажуунаас холдохгүй. Одоо ааваасаа болж битгий уйлж бай ойлгосон уу?"

~Mischievous Father /Томоогүй аав/ ~Where stories live. Discover now