Парис

167 15 2
                                    

Ривенборог энэ бол миний тѳрсѳн нутаг. Ноён Хану болон хатагтай Миранда нар бол миний аав ээжээс ѳѳрцгүй хүмүүс билээ. Хану ах бол Солонгос хүн харин Миранда эгч эрлийз. Би түүнтэй л адил. Аав минь Франц улсын Парис хотдоо амьдардаг бол ээж минь Солонгос Парис хоёрын хооронд эргэлдэн суурьшдаг. Намайг жоохон байхад Хану ах намайг дагуулан Риверборогт авчран сургасан. Энэ газар бол миний тѳрсѳн нутгаас ялгаагүй юм. 15нас хүртэлээ тэнд ах эгчийнхээ эдлэнгийн газарт туслан амьдарсан бол одоо би Парист сурч байна. Аав минь намайг ѳѳр дээрээ авхыг хүссэн. Эцэг эхдээ хүлээн зѳвшѳѳрѳгдѳѳгүй жаахан охин 15 жилийн дараа аав гэдэг хүн минь намайг охиноо гэж хүлээж авч байна шүү дээ. Харин ээж бол....(мэдэхгүй юм даа би анх ээжээ гэж хэлд ороогүй гэдгээ л мэддэг.)
Намайг Парист ирэхэд хэдэн хүмүүс тосож авсан тэдний нэг "ноён Кобб тэр ирлээ" гэж хажуухандаа зогсох хүнд хэлэхэд тэр хүн миний ачааг аван машиндаа хийж билээ. Гайхалтай зүйл нь тэр ноён Кобб үнэндээ миний аав байсан юм.

Би Жереми Коббын охин Бемика Кобб.

Парист дунд сургууль бас ахлах сургуульд орсон. Энэ олон жилийн хугацаа надад тийм ч амар байсангүй. Энд сурсан цагаасаа л ѳѳрийгѳѳ бага ч болов Ази хүн гэдгээ мэдрэх шиг. Парис бол миний тѳсѳѳлж байснаас ч илүү гайхалтай хот би багадаа Милтаун хотод очиж үзэхийг их хүсдэг байсан нүдэндээ тѳсѳѳлѳн ургуулан харж ямар үзэсгэлэнтэй болохыг тѳсѳѳлж байсан бол одоо тэр газар минь үнэндээ Парис байжээ гэдгийг хүлээн зѳвшѳѳрч байна.Эндхийн хүмүүс ч гэсэн гайхалтай найрсаг. Харин энэ том хотын хүмүүс дундаас манай багш ѳѳр байсан юм. Тэр надад дургүй яагаад гэвэл би Ази тѳрхтэй учраас бие минь ангийнхнаасаа хавьгүй жижиг бас их цагаан бумбагар хацартай. Би сургуулиа тѳгсѳх хүртэлээ зѳвхѳн Яагаад???гэхээс ѳѳр асуултгүй тѳгсѳх байх. Багш минь надад ямар ч буруу байхгүй байхад хүртэл шийтгэдэг яаж хийж байгаад л намайг доромжилдог. Сүүлдээ зѳвхѳн ээжийгээ дуудаж уулзуул гэж дарамтлах болсон яагаад тэр вэ? Сургууль дээр ээжийг минь Солонгос хүн гэдгийг бүгд хар гэсэндээ юу...Тэгвэл намайг бүгд эрлийз гэж гойчлоно. Үнэхээр сургууль тѳгсѳнѳ гэдэг амаргүй юм. Болдог бол буцаад ах эгч дээрээ очихсон.

#The ugly duckling ||TaeWhere stories live. Discover now