Тэр бол том залуу. Миний мэдэхгүй том залуу. Мэдэхийг хүсдэг том залуу. Түүнийг Намжүүн гэдэг. Намжүүн бол миний мэдэхийг хүсдэг том залуу.
Яг одоо тэнд кассан дээр зогсоод хамгийн их борлогддог тамхийг өрөх түүнийг Жимин бодож байлаа. Намжүүн өнөөдөр нэг л өөр хэрнээ урьдынхаараа харагдана. Жимин үргэлж тэгж бодно. Өдөр бүр өөр атлаа өнөөх л түүний мэдэхгүй Намжүүн гэж. Үнэндээ тэд танилцаад хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн ч харц солилцох, толгой дохилцох мөн тийм үгүй асуултуудад хариулахаас өөрөөр харьцаж үзээгүй билээ.
Намжүүн энгийн үедээ хэлэхгэр хувцас өмсөх дуртай бөгөөд тэр нь ч өөрт нь их зохино. Тэр бол Жимины мэдэх хамгийн догь нэгэн байсан юм.
- Тавтай морилно уу.
Намжүүн нэгэн хэвийн дууны өнгөөр үйлчлүүлэгчийг угтан авахад Жимин харин өдөр бүр орж ирдэг Жонгүүк гэх хөвгүүнрүү инээмсэглэнэ.
- Сайн уу?
Жонгүүк Жиминруу толгой дохисон болоод ус авахаар хөргүүрлүү явлаа. Өнөөдөр ч мөн тэр хүү ихэд ядарсан харагдана. Усаа бичүүлчхээд тамхины зүг эрүүгээрээ дохин
- Нэгийг авчихъя гэв.
Том биетэй залуу ч дасал болсноороо хамгийн их борлуулагддаг тамхинаасаа нэг хайрцгийг Жонгүүкт сунгахад өнөөх нь 3000 вон тавцан дээр үлдээн дэлгүүрээс гарлаа. Түүнийг гарав уу үгүй юу Жимин толгой сэгсрэн шогширч
- Ёстой нэг ийм залуугаараа хэмээгээд Намжүүний зүг дэм нэхэн хартал өнөөх нь тоосон шинжгүй тамхиа өрж байлаа.
Жимин дотроо санаа алдаад дуссан бараануудаа нөхөхөөр үйлчлүүлэгчид суух зориулалттай сандлаас өндийлөө.
Бараа өрөн зогсож байтал Намжүүн түүнд туслахаар очив. Дургүй мэт аашилдаг хэрнээ том биетэй залуу хэзээ ч өөрт нь ойртохоос татгалздаггүйг жижиг залуу анзаараад байлаа.
Намжүүн өндөр учир дээд талын тавцанд бараануудыг өрж харин Жимин доод тавцанг хариуцна. Нэг алхам цаашлахад Намжүүн мөн л өөрийг даган нэг алхам цаашлан яг дэргэд нь зогсоно.Тэр бол том залуу. Жимины мэдэхийг хүсдэг том биетэй догь залуу.
Би хэн бэ? Би бол Ютака эгчийг араар нь тавьж, мэхэлж зүрхэлж буй хэл сураггүй байгааг нь хэн ч анзаарахгүй байгаа Ханд. Би бол Намжины фэн аккаунтад Наммин бичих зоригтой Ханд.
Богинохон, даруухан бичвэр байх болно. Гуравхан хэсэг байгаа, таалагдах эсэхийг мэдэхгүй юм.
Би энэ шипд үхдэг болохоор бичиж байхдаа их таашаалтай байв. Эцэст нь хэлэхэд АНИА ХАЙРТАЙ ШҮҮ.