Түүнийг Жимин гэнэ. Тэр бол жижигхэн залуу. Миний дүргүй жижигхэн залуу. Жимин бол миний дургүй сайхан үнэртэй нэгэн.Би түүнийг үзэн ядна. Үнэндээ бол түүн шиг ааштай хүмүүсийг үзэн ядна. Ажил тарж бидний ээлж дуусахад тэрээр үрглэж шахуу өмсдөг савхин хүрмээ мөрөн дээрээ тохоод гадаа хүлээж зогсдог найзуудтайгаа цуг арилж өгнө.
Олон найзтай, хэн хэнд нь тал засаж явдаг түүн шиг амьтдыг би сайн мэднэ.Гэхдээ ганцхан зүйлийг л би хэзээч үгүйсгэж чадахгүй. Тэр үнэхээр хөгийн сайхан үнэртэй. Анх уулзсан тэр өдрөөс л өөдөөс мишээхэд нь мэдэрсэн тэр үнэр намайг түүнд хүлнэ.
Өнөөдөр Жонгүүк дахиад л их ядарсан харагдаж байсан. Ойрд бэлтгэлээ арай л хэтрүүлээд байх шиг. Энэ удаад ч бас тэнцэж чадахгүй бол тэр үнэхээр их шантрах байх. Өчигдөр Жонгүүкийг орж ирэхэд Жимин дахиад л түүнийг таньдаг юм шиг мэндэлсэн бас шүүмжилсэн. Тэр яахын аргагүй миний дургүй төрлийн новш мөн.
Том залуу цаг харвал ээлж солигдоход хорин зургаан минут үлдсэн байлаа. Дургүй төрлийн сайхан үнэртэй залуутай өнгөрөөх хорин зургаан минут.
Жижигхэн залууг нүдээрээ хайвал цаахан буланд сүү өрөөд зогсож байлаа. Үнэндээ Намжүүн түүнд туслахгүй л дээ. Гэхдээ сүүг хамгийн дээд талын тавцанд өрдгийг мөн зарим нэг шалтгааныг бодолцож үзвэл хажууд нь очиж зогсоод Жиминд туслангаа хөвсгөр үснээс нь ханхлах өнөөх сайхан үнэрийг ойроос мэдрэхэд татгалзаад байх зүйлгүй байв ч Намжүүн түүнд туслахгүй, яасан ч үгүй.
Гэвч тэр нэг л мэдэхэд Жимины ард очоод зогсчихсон байсан юм.
Жижиг залуу ардаа хэн нэгний дулааныг мэдрэхдээ эргэж харан инээмсэглэвэл Намжүүн нүдээ аньчихсан зогсож байх нь тэр. Ерөөсөө л өөрийнхөөрөө, өөрийгөө мэдэрсэн эл төрхийг нь чимээгүй ширтээд зогсох юу юунаас илүү ажээ.
Том залууг нүдээ нээх хүртэл Жимин түүний ширтэж зогслоо. Залуус харц тулгаран нэг нэгнийхээ нүдэнд өөрсдийнхөө нүдийг олж харав. Хоёул сандарч өөр өөр зүгт толгой эргүүлээд хэдий болтол ингэж байх нь тодорхойгүйгээр дуугаа хураацгаажээ.
Намжүүн өөрийгөө харааж байлаа. Тэрээр үргэлж өөрийгөө хянах гэж хичээдэг ч өнөөдөр жижигхэн залуу хэзээ хэзээнийхээс илүү сайхан үнэртэж байсанд тэсээгүй хэрэг.
Хаалга онгойх чимээ гарч баахан охид шулганалдан орж ирэхэд л залуус сэхээ орж Намжүүн кассруу бушуухан шиг явж одлоо.
Жимин шүлсээ залгин эвгүй байдалд орохдоо хүзүүндээ хүрдэг зуршлаа давтав.
Ажил тарахад хэн хэн нь салах ёс хийлгүйгээр өөрий өөрийн мөрийг хөөн өөр зүгт салж явлаа. Жимин савхин хүрмээ мөрөн дээрээ тохсон байх бөгөөд найзуудаараа хүрээлүүлэн алхахдаа том залуугийн талаар бодно.
Эсрэг зүгт Намжүүн хэлхэгэр хувцас, саравчтай малгай өмсчихсөн дэргэд нь ямар нэг зүйл тасралтгүй ярьж явах найз охинтойгоо сугадалцан алхангаа жижигхэн залуугийн үнэрийг холдохыг мэдэрнэ.
Найз охин гэх үгийг эмэгтэй найз хэмээн засах нь зүйтэй болов уу.
Жимин булан эргэн далд орохоосоо өмнө толгой эргүүлэн Намжүүний зүг харлаа. Бараг зуршил болсон уг үйлдэл нь хэзээ ч хариутай байгаагүй. Гэтэл өнөөдөр, өнөөдөр том залуу эргэж харан Жимины төсөөлж байгаагүйгээр өөрлүү нь ширтэв.
Тэд харц мөргөлдөв. Жижиг залуу сандарсандаа түргэхэн шиг урагшаа хартал бүдэрч унах шахан найзаасаа зуурч авчээ. Тэр ичсэндээ эргэж харсангүй.
Харин эсрэг талд Намжүүн өөрийн эрхгүй жижиг залуугийн бүтэлгүй байдлыг шоолон инээд алдчихав. Найз охин нь барагтаа л ингэж хөгжилтэй инээдэггүй
түүнийг гайхан ширтсэнээ эргэж харвал мөрөн дээрээ савхин хүрэм тохсон залуу булан эргэж явлаа.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
