Ердөө л өөр нэгэн энгийн ажлын өдрийн эхлэл. Гэтэл Жимин урьд хожид байгаагүйгээр сандарч байв. Уг сандрал нь хоёрхон шалтгаантай. Нэг нь ажилдаа хоцорч буйдаа нөгөө нь ажил дээр нь том залуу түүнийг хүлээж байгаад.Хамаг байдгаараа амьсгаадсаар усан хулган болтлоо хөлсөндөө норсон амьтан ажилдаа иртэл Намжүүн тамхи өрөн зогсож байлаа. Хүний урманд эргэж ч хараагүй том залууд төрөх гомдлоо жижиг залуу өөрөө ч гайхна. Тэрбээр шарандаа мэнд ч мэдэлгүй хувцсаа сольхоор явлаа.
Өдөр өнгөрдгөөрөө өнгөрч ердийнхөөс гажаад байх зүйл нэгээхэн ч болоогүйд жижиг залуугийн сэтгэл нэг л хоосон оргино. Тэр юу хүлээж байсан юм бол?
Мэдэхгүй л дээ, бид ер нь юу хүлээдэг юм бол? Найдвар гээгч нь бяцхан зүйлээс ургадаг хөнгөн атлаа асар хүчтэйгээр сэтгэлийг дардаг хүнд хийгээд хийсвэр оршихуй ажээ.
Ажил тарахад хорин зургаан минут дутуу байлаа. Ердийнхөөрөө нэг нэгэнтэйгээ үг дуугаралгүй өөрсдийн мөрөө хөөн одоход хорин зургаан минут үлджээ.
Хаалга нээгдэхэд Жонгүүк орж ирэв. Тэрбээр хөргүүрээс ус авч бас дахиад л тамхи авлаа. Өнөөдөр тэрээр өмнөхөөсөө ч илүү ядарсан, цонхигор харагдана.
Гэтэл Намжүүн түүнд хоёр ч хайрцаг тамхи атгуулчхав. Жонгүүк Жимин хоёр том залууруу гайхан ширтэх зуурт Намжүүн- Энэ дагалдаж байгаа юм. Үнэгүй хэмээв.
Жонгүүк үг дуугүй Намжүүнрүү ширтэж зогссоноо ус, хоёр хайрцаг тамхийг халааслан гарлаа. Түүнийг гарсны дараа Жимин тэсэлгүй Намжүүн дээр очин
- Чи өөрийгөө түүнд тусалж байна гэж бодоо юу? Гэж их л уцаартай асуулаа.
Намжүүн харин бүхэл өдрийн турш анх удаа түүнрүү эгцлэн хараад
- Тийм ээ.
Жимины дотор бачуурч байлаа. Түүний мэдэхийг хүсдэг залуу үнэндээ ийм залуу байсан гэж тэр санасангүй. Жижигхэн залуу бие барьж чадалгүй
- Ингэж болохгүй. Чи түүнийг бэлтгэгдэгч гэдгийг мэднэ биз дээ. Хэдий хэцүү байлаа ч тамхи татах нь асуудлыг шийдэхгүй. Харин ч улам дордуулна. Бас чи худлаа ярьж байгаагаараа өөртөө асуудал үүсгэж байна! гэв.
Гэтэл Намжүүн тайвнаар толгой сэгсрэн- Тэр тэгэх хүүхэд биш ээ. Санаа зовох хэрэггүй гээд Жимины мөрөн дээр гараа эв хавгүйхэн тавилаа.
Анх удаа, залуус анх удаа нэг нэгэндээ хүрч байв. Том залуу биедээ баймгүй их уур хилэн гаргасан жижигхэн залууг тайвшруулах гэж мөрөнд хүрчээ.
- Ю.Юу гэсэн үг юм?
Жимин биед нь хүрснийг тоогоогүй мэт царайлахыг хичээн ийн асуувал Намжүүн
- Хүсвэл хоёулаа ч бас нэгийг гээд каасан доороос хайрцагтай тамхи гаргаж ирэн түүнрүү сарвайв.
Жижиг залуу толгой сэгсрээд
- Хэрэггүй ээ, би татдаггүй гэснээ дахиад л уур нь хүрсэн байртай
- Тамхи татахыг чинь хориглох гээгүй юм шүү. Гэхдээ тэр хүүхдэд энэ яав ч зохихгүй. Ирээдүйд нь хичнээн муугаар нөлөөлөхийг мэдэж байгаа биз дээ гэлээ.
Гэтэл Намжүүн гэнэт л жуумалзан
- Чи ч миний бодсоноос дажгүй бололтой шүү хэмээлээ.
Том биетэй залуу тамхины хайрцгийг нээхэд Жимин ихэд гайхширч дараагаар нь ийм учиртай байжээ гэсэн шиг инээмсэглэв.
Өөрийгөө нь ч даах хүчгүй болтлоо ядарсан хоёр хөлөө зөөж ядан алхах хүү халаасанд нь байх хоёр ширхэг тамхины хайрцгийг үе үе тэмтрэн алхана. Булан эргэж мухар гудамжруу явж орохдоо компанийнх нь зүгээс хаа сайгүй байршуулсан камеруудаас нуугдана. Жонгүүк тамхины хайрцган дотроос хоёр ширхэг ууттай жигнэмэг гаргаж ирэн таг гөлрөв. Өнөөдөр шоколадны үйрмэгтэй жигнэмэг өгчээ. Хоёр дахь хайрцгийг нээж үзвэл мөн л жигнэмэг байх бөгөөд түүний хамгийн дуртай дотроо жимсний чанамалтай нь байх нь тэр. Хүү доош сандайлан суугаад орь ганцаар бохир гудамжинд амаа олохгүй амтат жигнэмгийг усаар даруулан идэх зуурт хацрыг нь даган дулаахан шингэн урсаж байлаа.
- Уурлахаараа илүү жижигхэн харагддаг юм байна.
Том биетэй залуу өөрийн амнаас унгасан үгэндээ цочирдож, залуус дахиад л өнөөх эв хавгүй хэдэн хормыг нэгэнхийхээ харцанд өөрсдийн тусгалаа олж үзэн таг дуугүй туулна.
Хаалга нээгдэх чимээнээр баахан охид шулганалдан орж ирэхэд залуус сая нэг сэхээ авч Жимин хөргүүрийг усаар дүүргэхээр бушуухан шиг явж одлоо.
Харин Намжүүн эвгүй байдалд орохдоо хамраа мааждаг зуршлаа давтана.
Ажил тарав. Эсрэг зүгт өөр өөрсдийн найзуудтайгаа алхах хоёр залуу.
Жижиг залуу том залууг бодох бол том залуу жижиг залууг мөн түүний үнэрийг бодно.
Жимин эргэж харав. Тэгээд түүнтэй харц тулав. Түүнийг эргэж харахаас ч өмнө том залуу түүнийг дагуулан ширтэж байжээ. Жижиг залуу түүнийг үдэн даллав. Том залуу зөрүүлэн даллаагүй ч, уруулынх нь үзүүрт мишээл тодорчээ.
THE END.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
