Би мэдээгүй

126 5 0
                                    

А: Хѳѳе! Тѳгѳлдѳр ѳѳ! Босооч. Намайг хичээл заах гэж байхад хэн ч унтдаггүй юм шүү.

Т: (Нойрмоглох) За за. Дуг хийчихсэн байна. Удахгүй сэргэчихнэ ээ. Хурдан хичээлдээ ороод харих минь

А: Заах гэж байгаа нь яараагүй байхад...

"Маргааш ѳглѳѳ"

Тѳгѳлдѳр урьдын адил хоцорж хичээлдээ очтол танил бус боловч хаа нэгтээ сонссон хоолой анги дотор дуугарах нь тэр. Англи хэл зааж байгаа бололтой Англиар зарим үгээ хэлж байлаа. Тѳгѳлдѳр дотроо нѳгѳѳ том ѳгзѳгтэй авгай биш бол ѳѳр хэн ч яахав гэж бодон хаалга хүчтэй гэгч нь онгойлгон түс тас хийсээр арын ширээн дээр цүнхээ шидлэн суулаа. Үнэхээр л багш солигджээ. Тѳгѳлдѳр нойрмог нүдээр сүүмийн хальт харахад ѳндѳр, биерхүү эрэгтэй, чихэнд дулаахан хоолойгоор ярьж байх юм гэнэ.

Шинэ багш: Танил залуу байх чинь. Алив багшдаа ѳѳрийгѳѳ танилцуулаач.

Т: Хаана харлаа даа. Ѳѳ. Таксины жолооч ах байна. (анги инээлдэв)

Ш/б: Намайг таксины жолооч гэдэггүй. Би энэ сургуульд шинээр орсон англи хэлний багш. Намайг Жош гэдэг. Америкт ѳссѳн учраас Монгол нэр одоогоор байхгүй байна. Хоцроод багшаасаа зѳвшѳѳрѳл авдаггүй орж ирдэг сурагч та sweet болон tasty гэх 2 үгний ялгааг хэлээд ѳгѳѳч. Бид яг энэ сэдвээр ярилцаж байлаа.

Т: Аан тийм. Нэг нь амттай нѳгѳѳдѳх нь хѳѳрхѳн байх аа. Байх аа. (Би яагаад сандраад байна аа. Энэ жолоочоос нүдээ салгаж чадахгүй байх юм. Цээжин дотор нэг юм жингүйдээд байгаа ч юм шиг сонин мэдрэмж вэ)

Ж: (инээх) Буруу ч гэсэн хариултыг чинь авлаа. You may take a seat SwEeTy!

Тѳгѳлдѳрийн хѳл хѳлдсѳн мэт гацаж. Ѳнѳѳх их бардам зан нь цээжин дотор нь ороод хамаг биеийг нь халуу шатаах шахам ѳрдѳж буйг тэвчиж ядан суудалдаа суухдаа яг юу болоод байгааг огтхон ч ойлгосонгүй. Түүний харж чадаж байгаа зүйл нь багшийн гэрэл цацарсан цэнхэр нүд л байв. Харцаа ч үл салгам тэр мэдрэмж Тѳгѳлдѳрийн тархийг хэдийнээ эзэмджээ.

(хонх дуугаран хичээл завсарлав)

Т: Уучлаарай. Ах аа, биш ээ багш аа. Би таньд ѳгѳх ёстой мѳнгѳѳ ѳгнѳ ѳѳ. Гэхдээ ойрд амьдрал хэцүү байна ѳѳ. Та тэгээд л ойлгож байгаа биз дээ.

Ж: (инээмсэглээд) Хаха тэгэлгүй яахав. Би саяхан нүүж ирсэн болохоор гэр орноо тохьжуулаагүй байгаа. Чи энэ хагассайнд манайд ирээд туславал би чамд их баярлана шүү. Мэдээж тэр мѳнгийг мартаарай. (үсийг нь янзлах)

Т: Т т ттэгэлгүй яахав. (Би юу хэлчихвээ. Гэрийнхээ ч ажлыг хийж үзээгүй над шиг хүнн..)

Харилцан яриа нэг л awkward ѳндѳрлѳж Тѳгѳлдѳр гэртээ харих замдаа шинэ англи хэлний багшаас ѳѳр зүйл огт бодож чадахгүй байлаа. Тэр ѳѳрѳѳсѳѳ энэ яг ямар мэдрэмж вэ гэж олон асуусан бѳгѳѳд цор ганц хариулт нь ХАЙР байв. Тѳгѳлдѳр бол айлын ганц хүү. Яав ч ийм байж болохгүй. Ийм байлаа ч би үүнийг мэдэхгүй юмшиг байх хэрэгтэй хэмээн хэллээ.

Т: Тийм ээ. Би үүнийг мэдээгүй.

Багшдаа би хайртай | Mongolian LGBT Where stories live. Discover now