Last11

91 10 0
                                    

________
________
Бидний энд дурсагдсан зүйлс байсан болж өнгөрсөнд дурсагджээ. Учир нь чи тэр өдөр өнөөх гурван гайхал зайрмагаа авахаар гараад эргэж ирээгүй юм. Би хүлээсэн. Цаг, мөч бүхэнд. Утас дуугарах тэр агшинд, харилцуурын цаанаас ярих тэр хүний хоолойг үл ялиг сонссоор миний зүрх чиний зүрхтэй хамт зогссон юм. Нулимс дуусахгүй юм шиг урсаж, зүрх ахин цохилохгүй юм шиг хөлдсөн. Тэр үед би өөрийгөө ямар их буруутгасан гэж санана. Чамд гайхалтай мэдээ дуулгах гэж уг нь хуурч гаргасан юмсан. Миний гайхалтай мэдээ чамд минь гай учруулах гэж. Тэр өдрөөс хойш 8 сарын дараа бидний охин төрж би охиндоо Мин Чонса гэх нэрийг өгсөн. Яг л чам шиг сайхан инээмсэглэдэг, сайхан сэтгэлтэй, жижиг цагаан бие, урт туяхан хуруунуудтай тэр л охин хорвоо дээр чиний орон зайг нөхөн мэндэлсэн.

Би чамд хайртай. Чиний худал үгс, өхөөрдөм инээмсэглэлд чинь би хайртай. Гэвч энэ бүх хайр чиний үхэлтэй хамт дууссан. Гэхдээ чиний үргэлжлэл бидний хайраас гарч зүрхийг минь дахин амилуулсан. Зүрх минь дахин цохилсон. Хайр гэдэг зүйлийг дахин мэдэрсэн. Хэзээ нэгэн цагт үхэл л салгах тэр мэдрэмжийг ахин амсахгүйн тулд би хичээсэн.



Би чамд хайртай



:::::::ахх муриа зохиолч нь байнааа😂😂😂😂😂 хоёр сарын өмнө яг 3.9нд дуусна гэж ярьж байснаа 2сарын дараа дуусгалаа. Одоо удку2 хичээл амрах гэж байгаа болохоор гоё бнооооооо📲🏄‍♂️🏄‍♀️

Түүнийг хайрлах 10 шалтгаан//Completed//Where stories live. Discover now