Х О Ё Р Д У Г А А Р Х Э С Э Г
киσ¢к киσ¢к киσ¢к
" Ороод ирээ " хэмээн Тэхён хаалга аа ч тайлалгүй байсан газраасаа орилов.
" Сайн уу, би танай шинэ хөрш байгаа юм л даа бас тусламж гуйх гээд--- юу вэ ямар хараал идмээр нь вэ? "
Тэхён өөрийн хийж байсан зүйлээ больж хаалга руу харцаа шилжүүлэн харвал танил залуу зогсох ба нэг гартаа түлхүүр нөгөө гартаа утсаа барьсан байлаа.
" Чи энд юугаа хийж байгаа нь? " Тэхён түүнд хандан хэлэх аж.
" Харин чамаас л тэгж асуумаар байна шүү " гэж хар үст тэр дор нь асуултанд нь хариулж үргэлжлүүлэн " Би энд асуудал шийдэх гэж эсвэл үүсгэх ч ирээгүй зүгээр л тусламж гуйх гэж ирсэн юм " өндөр залуу ийн хэлж гэрт нь ороод ирэв.
" Woah woah whoa, хэн чамайг орж болно гээв? "
" Үнэндээ чи намайг "ороод ирээ " гэж өөрөө хэлсэн биз дээ " Жонгүг нүдээ эргэлдүүлэн түүний бугуйнаас барьсан байсан гарыг нь салгасан юм.
" Тэгээд чи надад туслах уу? үгүй юу? " гэж хэлэн Жонгүг түүний гэрт байх хар савхин буйдан дээр биеэ гаргуунд нь гаргав.
" Яаж туслах юм? " Тэхён буйдан дээр нь тухлан суух залуугийн хажууд ирэх аж.
" Хэдэн хайрцаг юм зөөж өгөхөд хангалттай " хэмээн Жонгүг хэлээд удалгүй нүд нь томрон " Нээрээ тийм, мартчихаж нэрээ хэлэхээ. Жонгүг, Жон Жонгүг. 21 настай " гэж хэлээд хар бор үстэй залуу руу гараа чиглүүлэв.
" Nah, би чиний хён юм байна. Ким Тэхён. 22 настай " гэж хэлэн түүний гарыг барин, Жонгүг рүү дулаахан гэх чинь инээсэн юм.
" Мэдээд байсан юмаа Ким овогтой гэж " Жонгүг ийнхүү бувтнах аж.
" Намайг хараад л Ким овогтой гэж мэдэж байгаа хэрэг үү? тийм илт байгаа юм уу? " Тэхён тэгж хэлчхээд гараа салгалаа.
" Тийм " гэж хэлэхдээ Жонгүг шилэн хүзүүгээ илэх аж.
" За тэгвэл явцгаая, надад бас хийх юм зөндөө байгаа болохоор хоёулаа түүнийг чинь хурдхан хийж дуусгах хэрэгтэй биз дээ "
°°°·.°·..·°¯°·._.· ~ ·._.·°¯°·.·° .·°°°
" Наадах аа энд тавьчих " Жонгүг хайрцаг зөөх түүнд хэлэн, Тэхён түүний хэлсэн газар нь тавих аж.
YOU ARE READING
Neighbours ♡ taekook
Lãng mạn❝ Хараал идсэн машинаа холдуулаач! ❞ ❝ Чи яагаад хараал идсэн амаа татаж болохгүй гэж! ❞ Жонгүг болон Тэхён нар хөршүүд хэдий ч тийм ч сайн харилцаатай биш билээ. + Зөвшөөрөлтэй оруулж байгаа болно кк