•?((¯°·._.•New Start•._.·°¯))؟•

2.5K 190 7
                                    

А Р В А Н  Х О Ё Р  Д У Г А А Р  Х Э С Э Г 

20 жилийн дараа 

" За Жинхү гуай, машин авсан гээд давраад хурд хэтрүүлээд байв. Болгоомжтой яваарай. Ойлгов уу? " хэмээн Тэхён өөрийн 18 настай хүүдээ захих аж. Өнөөдөр хүү нь өрх тусгаарлаж байгаа юм. 

" Ойлголоо мэдээж болгоомжтой байна даа. Хэний хүү билээ дээ? Бас над дээрээ хааяа ирж байгаарай. Та хоёр нэг алга болохоороо үхсэн юм шиг л алга болчдог шүү " гэж Жинхү гомдох загних хоёрын хооронд хоёр аавдаа хэлэх аж. 

" Чамайг одоо та хоёр яв яв гэж хэлтэл чинь очно гэдгээ эртхэн хэлмээр санагдчихлаа. Бас хоол хүнс хэрэг болвол хэлээрэй. Гоймон идээд байваа ойлгосон уу? " Жонгүг анх удаа ганцаараа амьдрах гэж буй хүүдээ санан зовон захиж байлаа. 

" За ойлголоо. Та хоёртоо хайртай шүү бас тусдаа амьдрахыг зөвшөөрсөнд баярлалаа " хэмээн Жинхү нүдэндээ нулимстай хэлээд хоёр аавыгаа чангаар тэврэх нь тэр. 

" За за ийм том болчихоод уйлах гээд байгаа юм уу? мм бас бид хоёр ч гэсэн чамайг явж байгаад баяртай байна. Одоо ингээд сайхан хоёулахнаа байх боломж нэг юм 18 жилийн дараа дохиож байна шүү дээ " хэмээн Жонгүг хэнэггүй гэх чинь хэлж Тэхён түүнийг нудран, гурвуулаа инээлдэх аж. 

" За явдаа миний хүү. Очоод залгаарай за юу? " 

" За баяртай. Сайн сууж байгаарай бас үнэхээр их хайртай шүү " хэмээн Жинхү ахин нэг тэднийг тэврэн, машиндаа суув. 

Жонгүгийн нүдэнд нулимс цийлэгнэн, хүүгээ анх өргөж авах тухайгаа Тэхёнтэй ямар аз жаргалтайгаар ярилцаж байснаа санан ямар их асуудал тулгарч байснаа ч санав. Анхандаа тэдэнд хүүхдийг өгөхгүй хэмээн эрс эсэргүүцэж байсан бөгөөд тэр хоёр Жинхүний төлөө түүний асрамжийн газарт сайн дурын ажлыг бараг жил гаруй хийн итгэлийг нь олж авсан билээ.  Одоо ч асрамжийн газарт хандив илгээдэг бөгөөд ажилгүй үедээ ч байнга очиж хүүхдүүдэд тусалдаг юм. 

Нэг мэдэхэд л тэдний амьнаасаа илүү хайрладаг хүү нь ингээд нас биед хүрээд тусдаа гарах цаг болчихдог. Цаг хугацаа ч нисэх мэт өнгөрч байгаа нь мэдэгдэж байлаа. 

"  Хонгор минь, тэр алзахгүй ээ. Бидний өсгөсөн хүүхэд шүү дээ. Ялангуяа миний өсгөсөн хүүхэд юм чинь " хэмээн Тэхён инээмсэглэн нулимсаа чимээгүйхэн арчих түүнд хандан хэлэв. 

" Ганцаараа бүх хэцүү зүйлсийг хийсэн юм шиг ярьж байх шив. Хэн орой болгон уйлахад унтаад хэн нь босож авдаг байлаа даа " хэмээн Жонгүг ширэв татан хэлэх аж. Цааш явах хүүгээ харан хоёул инээмсэглэн, нохой өргөж авах тухай ярьсаар гэррүүгээ оров. 

°°°·.°·..·°¯°·._.· ~ ·._.·°¯°·.·° .·°°°

Жинхү шинэ гэрийнхээ үүдэнд иртэл түүний зогсоол дээр нэг машин ирээд зогсчихсон байв. Хараал урсган, машинаасаа буун тэр машин руу очлоо. Машинд нэг залуу сууж байх бөгөөд шилийг нь тогшин, 

" Наад хараал идсэн машинаа миний зогсоолоос холдуулвал яасан юм! " 

" Чи яагаад зүгээр амаа татаад машинаа өөр газар байрлуулж болохгүй гэж хачин залуу минь? "

" Чи сая ямар хараал идмээрээ хэлчихэв? " хэмээн Жинхү чихээ ухан сонсоогүй мэт дүр эсгэв. 

" Би чамайг наад амаа тат гэлээ. Бас би хүссэн газартаа машинаа байрлуулах болно " хэмээн нөгөө үл таних залуу хэлэн цонхоо хаачих нь тэр. Жинхү ууртайгаар ахин шилийг нь тогшин,

" Новш минь, чи миний зогсоол дээр машинаа тавьчихсан байна. Өөрөө холдох уу эсвэл би хамгаалагч дуудах уу? " 

Нөгөө залуу нүдээ эргэлдүүлэн, түүний зогсоолоос холдон хажууд байх саяхан хөдөлсөн машины хоосон зайд машинаа тавив. Жинхү ялсандаа баярлан хурдхан машин руугаа гүйн өөрийн зогсоол дээр машинаа байрлуулах аж.

" Сэтгэл чинь ханасан биз дээ хөөрхөнөө? " хэмээн нөгөө хачин залуу хэлэн, Жинхүний шинээр нүүн орж буй байр луу яваад орчих нь тэр. 







Үгийн тоо : 590

A/N : Нэг юм олон сар үргэлжилсэн хэдхэн хэсэгтэй зохиол маань дуусаж байна даа. XD Тэгээд хэлдэг ёсоороо энэ хүртэл тэсвэр тэвчээртэйгээр надаас нэхэж байсан чимээтэй болон чимээгүй уншигч нартаа баярлалаа. Миний дуусгаж буй 6 дахь фик болж байна даа ххэ.

Сэтгэлийн үгсээ урсгаарай хөөрхөнүүдээ сайхан үг хэлээд байвал би өөрөө зохиогоод special part өгнө шүү XD 

AND DEAR, seokminxy 

Thank you for giving me the permission to translate this story! And take care of yourself :3

Эхэлсэн : 200613
Дууссан : 201111

Neighbours ♡ taekookWhere stories live. Discover now