︰1︰

1.6K 196 10
                                    

Анхилам сарнайн үнэр ханхалуулж оддоос ч тод гялтганах гэрлийг нэг цэгт төвлөрүүлэн тавьсан өрөөнд камерны час хийх чимээ л тодхон сонсогдоно.

-Сайн байна болж байна

-Баруун тийшээ эргээрэй

-Эрүүгээ бага зэрэг дээш нь

-Төгс!

-Сайн байлаа өнөөдөртөө дуусгая!

Саяхан л нам гүн байсан өрөө амь орох аятай хүмүүсийн шуугианаар дүүрч эхлэх мөчид хамаг хүсэл нь унтарчихав уу гэлтэй нэгэн залуу өрөөг орхин гарлаа.

-Үзэшгүй юмнууд!

Хаалга тас хийн хаагдахтай зэрэгцэн залуу халаасаа ухан тэмтчсээр урт нарийн цагаан зүйлийг амандаа зуун улаан гэрлээр үзүүрийг нь шүргүүлсээр саарал утааг дээш хөөргөнө.

Сая л нэг тайтгарлыг олох аятай биеэ суллан хана налах түүнийг Жон Жонгүг хэмээн нэрийддэг. Чимээгүй орчин түүний оршин тогтнол агаад хэдэн хормын өмнө гарсан их чимээнээр түүний дургүйцэл төрөн ийн гадагш гарсан аж. Салхины аясыг мэдрэн нүдээ аних түүнийг хэн нэгний том гар цочооход түүний саяхан олж авсан тайтгарал уусан алга болох шиг болж уур зэвүүцэл нь дотроо багтаж ядсандаа нүүрэн дээр нь ил тодрох шиг болов.

-Яасан!

Түүний хоолойн өнгө бүхнийг илтгэсэн бололтой ирсэн залуугийн нүүрэнд айдас тодорчихож.

-Маргаашийн зураг авалтын талаарх зохиомжыг авчирсан юм.

Ямартай ч огт хэрэггүй зүйл биш бололтой Жонгүгийн царай хумсын чинээ шингэрнэ.

-Надад иймэрхүү зүйл хэрэггүй л юмсан.

Түүний аманд байх цагаан зүйл хэдийн багасан юу юугүй шатан алга болохоор харагдавч Жонгүг хаях гэж яарсангүй.

-Маргааш ирэх модель их алдартай хүн.

-Надад хамаагүй ээ явж амарлаа.

-Та хэт дураараа байна.

Залуу өөрийн хэлсэндээ харамсах аятай доош харснаар Жонгүгийн хүйтэн царайтай мөргөлдсөнгүй.

-Тэгвэл миний оронд ажилла. Зүгээр биз дээ?

Энэ удаад түүний царай урдаа байгаа доожоогүй нэгнийг шоолох аятай харагдана. Хөгжилдөх аргаа олсон мэт.

-Уучлаарай би буруу зүйл хэлж.

-Нэг муу өт юу гэж том дугарах нь надад хамаагүй л дээ. Гэхдээ үүргээ мэдэхгүй бол илүүдэл биш гэж үү?

-Ахиж ийм алдаа гаргахгүй ээ.

-Юу вэ чи алдаа гаргасан юм уу? Тэгвэл шийтгүүлэх хэрэгтэй юм байнадаа.

-Би үнэхээр-

-Хангалттай! Ядарч байна наад жижигхэн амаа татаж үз.

Түүний сонирхлыг хараахан татсангүй бололтой. Аман дахь тамхи гэж нэрлэгдэх зүйлээ газар нулиман дэвссээр түрүүхэн хаасан хаалгаараа эргэн орлоо. Түүний царай ахиад л хувирчихлаа. Энэ удаад илүү зөөлөн хэр нь нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан хачирхалтай дүр төрх.………

A/N: Хандалт харж байж оруулна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


A/N: Хандалт харж байж оруулна. Vote-оо дарна уу! Баярлалаа.

••Verrückt••Where stories live. Discover now