💛3💛

1.6K 199 96
                                    

Сухо: Чи урьдын адил хариуцлагагүй, бусдын хичээл зүтгэлийг үнэлдэггүй хэвээрээ байх шив. Үнэхээр... Ой гутаж байна!!!

Өчүүхэн өвдөлт хэдий ч уйлмаар. Ердөө үг хэдий ч өвтгөнө. Яагаад ийм зүйл болчихов оо? Би буруу хийсэн юм гэж үү...

Хэми: Жүнмён аа! Яаж байгаа юм бэ!

Эгчийн чанга дуунаар хэлтсийнхэн бүгд над дээр овоорон бага зэргийн зүсэгдсэн шархыг минь анагаах гэж хичээнэ. Тэр үед Сухо инээд алдсаар "Чамайг би халах болно." гэхээс өөр үг хэлсэнгүй цааш өрөө лүүгээ яваад өглөө.

Хэми: Жисү, чи зүгээр үү? Жүнмёнийг уучлаарай. Тэр ийм хүн биш шүү.

Би: Юу? Ааан! Мэдээж. Би зүгээр ээ. Огт өвдсөнгүй. Эгч та даргаас орж асуусан нь дээр байх. Би буруу хэвлэчихсэн бололтой.

Хэми эгч толгой дохиод бусдадаа ажилдаа ор гэж харцаараа хэлсэн юм. Зүгээр л зогсоод байх нь намайг ичгэвтэр санагдуулаад байсан тул гүнзгий амьсгаа аваад ажилаа үргэлжлүүллээ.

Хэми эгч 5 гаруй минутын дараа гарч ирлээ. Бүгд түүнийг тойрон цуглараад эгч хальт инээгээд нухацтай царай гарган "Бидний төсөл бүтэлгүйтжээ. Танилцуулгаа дутуу үзүүлсэн болохоор Жүнмён их байдалд орж бусад хэлтсийн өмнө муугаа үзүүлсэн бололтой."

Үгүй ээ... Надаас болоод... Би дөнгөж ирчхээд тэдний удаан хугацааны туршид бэлдсэн зүйлийг үгүй хийчихэж.

Хэми эгч миний мөрөн дээр гараа тавин: Энэ чиний буруу биш ээ. Чи шинэ ажилтан шүү дээ. Тэгээд ч бид түрүүлж каноны тухай анхааруулж хэлэх хэрэгтэй байсан юм.

Тао: Тэгээд бид цаашдаа юу хийх хэрэгтэй вэ?

Хэми: Жүнмён төслөө илүү сайжруулах хэрэгтэй гэлээ. Дараагийн хурлаар тэр шинээр танилцуулах байх.

Доош харахаас өөр зүйл хийхгүй зогсоход тэдний нэг нь "Шаргуу ажиллацгаая!" гэж бусдадаа урам өгөн хашгирч бүгд ажилдаа орлоо.

Сэтгэлээр унан бууж өгөх гээд байсан болохоор намайг тойрон хүрээлж буй гутранги мэдрэмжүүдээ өөрөөсөө холдуулах шиг сэвээд "Би чинь Ким Жисү. Бүх зүйл зүгээр болохдоо л болно! Одооноос цаас хэвлэх бэлтгэл өдөрт 100 удаа!!" гэж шивнэлээ.

Ажил тарах цаг буюу 19 цаг өнгөрөх үед бүгд өөрсдийн гэр лүүгээ яаран тэмүүлдэг. Би ч хурдхан явахыг хүссэн ч өчигдрийнх шиг Сухотой нэг тээврийн хэрэгслээр явчих вий гэж санаа зовон албаар сүүлд хоцорлоо. Сухо өрөөнөөсөө гарч ирээд одоог хүртэл яваагүй байх над руу харах шиг болсноо шуудхан цааш яваад өгөв.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now