💛8💛

1.5K 207 177
                                    

"Гэрэлтсэн харц, зүрхэн инээд, өөрт тохирсон ааль хөөрхөн зан ааштай Ким Жисү. Өнөөдөр бидэнтэй ярилцлага өгөхөөр ирсэн байна."

Би: Хүүе ээ! Бүр ингэж нялуурч хэлэх юм уу?

Суёон харж хэлж байсан дэвтрээ ууртайхан доош тавиад "Маяглачих юмаа! Ингэж хэлэхгүй ч гэсэн иймэрхүү маягаар хэлдэг юм байгаа биз дээ!"

Би: Нялуунаас шулуун нь дээр гэдэг байх аа. Арай өөрөөр хэл.

Суёон: Туслачих гээд гуйгаад байсан байж голж гэнэ.

Би: Эегүү! Энэ хөөрхнөөг хараад байгаарай! Ммдада! Унана! Вуадаг вуадаг! Бааштай булхан нь юм уу даа!

Найзыгаа эрхлүүлэх гэсэн биш нөхцөл байдлыг улам дордуулснаа ойлгон хоолойгоо засаад "За!" гэж чанга хэлэхэд Суёон нэг санаа алдаж аваад ярьж эхэллээ.

Суёон: Ким Жисү ярилцлага өгөхөөр ирсэн байна.

Би: Юу вэ? Ингээд л үү? /хошуугаа унжуулах/

Суёон: Тийм ээ. Ингээд л болсон. Шулуухан гоё байгаа биз дээ.

Би: За яахав. Ээёо! Би бол Ким Жисү. Миний дүр их мундаг дүр байсан болохоор би оооооогт сандрах зүйлгүйгээр өөрийнхөө хэсгийн зураг авалтаа дуусгасан. Ер нь тэгээд манайхаан, кино зураг авалт гэдэг маш олон хүний хөлс хүчээр босож ирдэг үнэн нарийн--

Суёон миний амыг хүчээр таглаад авлаа. Би болиулах гэж зууралдан тонгочин ноцолдох бөгөөд кафед байх хүмүүс бидэн рүү хачин харцгааж байлаа.

Би: Яасан бэ! Хүн нээх гоёоор танилцуулгаа хийх гэхээр ам таглаад байх юм. Чи нээрээ боль боль.

Суёон: Чи л харин боль! Ингэж олон юм яриад байвал сэтгүүлч чинь чамайг урьсандаа харамсах нь байна.

Би: Бас тэгдэг юм уу? Сэтгүүлч хүн зочныхоо юу ярихыг анхааралтай сонсоод сууж байх хэрэгтэй биз дээ?

Суёон: Тэгсэн ч гэсэн. Арай биш ээ.

Би: Тэгэх нь тэдний ажил шдээ!

Суёон: Чи ч гэсэн алдартай жүжигчин болохыг хүсэж байвал өөрийнхөө энэ адуу занг хавх нуух хэрэгтэй гэж байна!!

Би: О.О Адуу? Адуу зан гэж юу вэ?

Суёон: Би ер нь бууж өглөө. Чи өөр хүнээр туслуулна биз. Баяртай!

Суёон золиг бараг соник зараа шиг хурдан алга болчихлоо. Саяхан надад нэгэн жижиг сэтгүүлийн нэг хуудасны булан дээр ярилцлага өгөх гайхалтай боломж олдсон юм л даа. Анх удаа ярилцлага өгөх гэж байгаа болохоор бэлдэх хэрэгтэй гэж бодсон юм.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now