5

2K 178 0
                                    

Дараагийн хэдэн өдөр тэднийг өнөөх л чимээгүй далай бүрхэж авсан юм. Гэсэн ч өнөөдөр тэр далай үгүй болох юм. Учир нь Миёон аялалд явна. Өчигдөр Жүнмён түүнд Япон явах нэг талын тасалбарыг хэд хэдэн хадгаламжийн картын хамтаар өгсөн билээ.

"Миёон аа, сайн яваад ирээрэй"

Сайн яваад ирээрэй?

Хөөрхийлөлтэй гуйлт шиг л Жүнмён ийнхүү бувтнав. Гэсэн ч Миёон түүн дээр ахин хэзээ ч ирэхгүй шүү дээ.

"Ойлголоо. Сайн сууж байгаарай. Аз жаргалтайгаар..." Сүүлийн хоёр үгийг Жүнмён сонссонгүй. Миёон шивнэсэн юм.

Онгоцны буудал дээр тэд бие биенээ сүүлийн удаа мэт удаан ширтлээ. Тийм ээ, Миёоны хувьд үүнийг сүүлийнх гэдгийг мэднэ. Жүнмёнаас үүрд явах энэ шийдвэр түүнийг хангалттай ихээр зовоож байлаа. Тэр Жүнмёнд хэтэрхий их хайртай байсан... Хэтэрхий их гэдэг нь өөрөөсөө ч илүү хайрладаг гэх тодорхойлолттой эн тэнцүү байх аж. Гэсэн ч Жүнмёны харанхуй тал нь түүнтэй хамт байх боломжгүйд хүргэдэг гэдгийг Миёон сайтар ойлгож байлаа. Тиймээс тэр зугтана. Магадгүй үүрд...

Тэдний гүн ширтэлцлийг Жүнмёны утас хангинан замхруулав.

"Байна уу?"

Бинго! Төлөвлөгөөний нэг хэсэг.

Өчигдөр орой Жон эмчтэй утсаар ярихад тэр Миёонд туслана гэдгээ ахин амласан юм. Мэдээж Жүнмён байхад Миёон Грийнланд явах онгоцонд сууж чадахгүй шүү дээ.

"Мм... Тийм ээ... Тийм чухал ажил хэрэг үү?... Заза... Тийм ээ удахгүй очлоо"
    Жүнмён утсаар ярьж дуусан Миёонруу хараад,  "Миёон аа, онгоцонд суулгаж өгч чадахгүй нь. Мм... Яаралтай ажил"

"Зүгээр дээ, яв. Ажил шүү дээ"

Жүнмён цааш алхаж байснаа гэнэт зогсон буцан ирээд Миёоныг хүчтэй үнсэв... Сүүлийн удаа гэж бодсоор Миёон ч мөн түүнийг хөнгөхөн үнсээд үл ялиг холдлоо.

"2сарын дараа дахин уулзацгаая"

Жүнмён ийнхүү хэлээд цаашаа алхлаа... Миёон ширтсээр л...

                                 °°°

"Хүндэт зорчигч та бүхэн аюулгүйн бүсээ зүүнэ үү? 10 минутын дараа бид Грийнландын нисэх онгоцны буудалд газардана. Ахин анхааруулъя! Аюулгүйн бүсээ зүүнэ үү"

Онгоцны тээш хадгалах газраас тээшээ авсаар онгоцны буудлаас гарав. Мэдээж Жон эмч надад туслахаар болсон тул энд миний нэр дээр байшин худалдаж авсан.
Такси барихаар гараа өргөхөд нэгэн машин ирж зогсов. Дотор нь Ази төрхтэй нэгэн царайлаг залуу байв. Тэрээр бууж ирэн миний ачаануудыг тээшинд хийхэд туслах талаар тун эелдгээр асуухад би зөвшөөрсөн юм.

Түүний машинд орж суун хаягаа хэлснээр бид "миний шинэ гэр рүү хөдөллөө". Гренланд үзэсгэлэнтэй газар юм. Үнэхээр хүүхдээ өсгөн, амар тайван амьдрахад тохиромжтой газар...

"Та аль улсаас ирж байгаа юм? Энд анх удаа ирж байгаа юм шиг байна" царайлаг залуу ийнхүү асуун яриа дэлгэв.

"Мм... Канадаас ирсэн, үнэндээ бол Солонгос хүн л дээ. Үүний тухай бол, тийм ээ анх удаа л ирж байна"

"Таалагдаж байна уу? Энэ газар?"

"Тийм ээ,өвөрмөц бас үзэсгэлэнтэй... Харин та? Та өөрийнхөө тухай яриач"

"Үнэндээ хоёулаа төстэй амьдралтай юм" залуу инээвхийлээд үргэлжлүүллээ. "Би Хятад хүн л дээ. Гэсэн ч Солонгост төрж, тэндээ амьдарсан. Харин энэ газарт хэсэг зуур л байгаа юм. Удахгүй төрсөн нутаг руугаа буцна"

Бага хугацаанд түүний талаар ихийг мэдэж авсан минь Миёонд нэг л сонирхолтой санагдана.

"Заза ирчихлээ. Энэ ч хотын хамгийн сайхан газруудын нэг дээ"

Гэртээ ирчихлээ... Бүхнийг шинээр эхлүүлэх боломжтой хүүхэд бид хоёрын гэр...  

"Баярлалаа."

Намайг тээшээ буулгахад тэр ахин тусласан юм. Тэгээд машиндаа суухынхаа өмнө надруу нэг хараад,

"Ишин, Намайг Жан Ишин гэдэг" гэсээр инээмсэглэв.

"Мм... Намайг Миёон, Ким... Бишээ, Пак Миёон гэдэг."

Бүхнийг шинээр эхлүүлэхэд хараал идсэн Ким байх шаардлагагүй.

"Танилцсандаа таатай байна. Дараа дахин таарах байх" Ишин ийнхүү хэлээд машинаа асаан явлаа.

                                °°°

Гэр... Энгийн л нэг давхар. Тухтай мөн сайхан тавилгатай гэр... Хамгийн гол нь гэр шиг санагдах гэр байсанд талархаж байна.

Миёон гэдсээ илсээр, "Хүүхдээ, ээжтэйгээ хамт аз жаргалтай амьдарцгаая" хэмээн хэллээ.

                            -Анужин-

 

Ziak odoo l buh zuil ehlej bndaa... Kkkak ugaasa sad endingtei xd😢😂😂

~Sleeping With The Enemy~ [Completed]Where stories live. Discover now