"Эмчээ, туслаарай. Гуйя тэр минь бараг л үхэх нь"Ишин ийнхүү эмнэлэгийн зааланд орилно.
"Юу болсон бэ?" Сувилагч бололтой нэг хүүхэн түүнээс ийн асуунгаа Миёоныг түрдэг орон дээр хэвтүүлэн хагалгааны өрөө рүү оруулахаар явав.
"Тэр жирэмсэн. Найман сар гарантай. Харин... тэр гэдсээрээ юм цохичихсон..."
"Яаралтай хийсвэр хагалгаа хийж хүүхдүүдийг гаргах хэрэгтэй. Их хэмжээний цус алдсан тул эхэд аюултай байж магадгүй. Хэрвээ та зөвшөөрч байгаа бол энд гарын үсгээ зурна уу" эмч ийн хэлээд Ишинд хавтастай зүйл болон үзэг өгөв.
Их хэмжээний цус алдсан тул эхэд аюултай байж магадгүй...
Би яах ёстой вэ? Хүүхдүүд бол Миёоны амьдрал. Харин Миёон бол миний амьдрал. Өөрийнхөө амьдралыг сонгох уу? Өөрийн хайртынхаа амьдралыг сонгох уу? Тэр хүчтэй эмэгтэй. Яасан ч бай хүүхдүүдээ харахгүйгээр үхэж чадахгүй тийм л хүн.
°°°
Нэг цаг, хоёр цаг, гурван цаг.
Ишин "хагалгаа хийгдэж байна" гэж ногоон гэрэл анивчих хаалганы урд сууж байлаа.
Түүний хувцсаар хайртынх нь цус урсах аж.
Тэр яг л ямар нэгэн залбирал үйлдэж буй мэт "Гуйя Миёонаа, тэсээрэй, би чамд хайртай" гэх үгсийг хором мөч тутамд шивнэнэ.
Саяхан л шинээрээ байсан түүний цус хувцсанд минь шингэн бага багаар бүдгэрч байлаа. Энэ хаалганы цаана тэр ч бас энэ цус шиг байдалтай байгаа болов уу...
"Хагалгаа хийгдэж байна" гэсэн бичиг анивчихаа больж, удалгүй эмч нар ч гарч ирэв.
Ишин тэдэн дээр очоод, "Миёон зүгээр үү? Хүүхдүүд ч бас зүгээр биз дээ" хэмээн асуулаа.
"Хүүхдүүдийн хувьд аюулгүй, эсэн мэнд төрсөн. Эхийн бие тааруу байгаа. Учир нь хэтэрхий их цус алдсан. Бараг л... найдваргүй"
Эмч ийн хэлчихээд цаашаа явах нь тэр.
Ишин эмчийн хэлсэн үгийг сонсоод шууд л Миёон руу явлаа.
Хагалгааны өрөө рүү ороход 10 алхам.
10
9
8
7
6
5
4
3
2
1
YOU ARE READING
~Sleeping With The Enemy~ [Completed]
RomanceКим Жүнмён, Ким Миёон хоёр гэрлэсэн. Тэдний энэ гэрлэлт хайраар эхлэсэн ч Жүнмёны утга учиргүй хардалтаас болж Миёон өөрийгөө үхсэн мэт Жүнмёнд итгүүлснээр үйл явдал өрнөнө. Харин Миёоныг амьд гэдгийг Жүнмён мэдвэл юу болох бол? Анхааруулга: Тус өгү...