+Part2+

1K 105 14
                                    

Тэр замын төгсгөлийг үзэхийг хүссэндээ цааш алхсан. Гэвч цусан мөр татуулаад алхаж явснаа мэдсэнгүй
°°°

Одоог хүртэл нүдэнд харагдаж үнэр нь үнэртэх мэт тэр л хоосон мэдрэмж намайг бүрхсэн хэвээр. Хүчирхэг харц хоосон нүдтэй тэр залуу миний сэтгэлд нилээн тод үлдсэн нь түүний хачин авираас болсон уу гэлтэй одоог хүртэл бодолд минь мөр татуулан орж ирсээр байсан юм. Тортой зүйлсээ тэр чигт нь хаячихаад хүндхэн цочролын байдалтай гэртээ ирж хэдэн цаг бодолд дарагдан суусны эцэст одоо л дөнгөж оюун ухаанаа олж авах шиг. Хаалга тогших чимээнээр хурдхан сууж байсан газраасаа босож очоод хаалгаа тайллаа.

"Хоол болчихсон болохоор ирж хоолоо ид, ээж тантай ярилцмаар байна гэсэн"

Жижигхэн нүдээ онийлгон хөөрхөн инээсээр хэлэх дүү минь намайг эрт ирсэнд баяртай байгаа нь илхэн харагдана.

"За гараа угаачихаад очих болохоор та хоёр эхлээд идэж бай"

Түүнд ингэж хэлчихээд хурдхан өрөөнийхөө хаалгыг хаалаа. Үнэндээ надад хоол идэх хүсэл байгаагүй юм. Харин одоог хүртэл амьсгалыг минь хүлж оюун бодлыг минь тэртээд одуулах өнөөх залуу л сонин санагдана. Гэхдээ ээжид очиж царайгаа харуулж яриаг нь сонсох хэрэгтэй. Байдаг л нэг худал инээмсэглэлээ тодруулан хоолны ширээнд очин суулаа.

"Миний хүү хоолоо сайн ид их ядарч байгаа байлгүй, за тэгээд найз охинтой болох л юм бол ээждээ танилцуул үхэхээсээ өмнө ганц хүүгийнхээ эхнэрийг харчихмаар л байна шүү"

Ээж намайг үнсчихээд ингэж үглэсээр ширээний нөгөө зах руу явлаа. Харин тэр миний эмзэг сэдвийг хөндчих шиг санагдан одоог хүртэл дурлаж шохоорхсон охингүй өөрийгөө гайхахад хүргэнэ. Харин би үүний учрыг миний сэтгэл зүрхгүй хоосон цээжнээс болдог хэмээн өдийг хүртэл өөрийгөө жижигхэн зүйлээр хуурсаар ирсэн юм. Гэхдээ би тэр залуутай уулзахдаа анх удаа зүрх минь хэмнэлтэй ажиллаж жижигхэн хөндийдөө түргэн түргэн цохилон байхыг мэдэрсэн, баяртай хэрнэ гайхан бяцхан айдсыг төрүүлэм жигтэй тэр л мэдрэмж.

"Хүү минь зүгээр үү??, ээж нь шал хэрэггүй юм асуулаа алив хоолоо ид"

Ээжийн санаа зовнингуй энэ л дуунаар өнөөх их бодлоосоо салж хоолоо идэж эхэллээ. Хоолноосоо хэд хэд халбагадсан болоод хурдхан шиг өрөө рүүгээ яарав. Өрөөндөө орж ирээд толинд харвал цамц минь багахан цус нэвчсэн байх нь тэр.

+LIE+Where stories live. Discover now