+Part3+

1K 119 34
                                    

Хоосон цөхрөл дунд хөвөх аятай, Гүн нь үл мэдэгдэх худлын далайд
Чиний завинд суугаад энэ ертөнцтэй танилцсан
°°°

Хэтэрхий хурдан болж өнгөрсөн энэ үйлдлийн дараа миний нүд хэрхэн хэмжээнээсээ томорч зүрхэнд минь ямар нэгэн саадал гарч буйг би мэдэрлээ. Хэл нь ам руу минь гулсан орж, гар нь цамцны минь доогуур орох нь тэр.  Бүх зүйлсийг ойлгох ухаантай болох үедээ би түүнийг хамаг хүчээрээ түлхэн

"Н.надад битгий хүр"

Гэж хэлээд хурдхан тэндээс гарахаар алхаж байхад урд минь хэн нэгэн хөндөлсөн зогсов. Хусог нилээд халчихсан миний мөрөөр давуулан тэврээд

"Нээрээ Юнги дээр очсон уу"

Гэж их л энгийнээр асуух гэж хичээж байгааг нь хараад шууд л санаа нь зовсон гэдгийг ойлгов. Түүний гарыг ч бас өөрөөсөө түлхэж уураа барилгүй түүн рүү ширүүхэн хэдэн үгс хэлнэ.

"Өөрөө залуу дээрээ оч, тийм зүйл хийчихээд энд ингээд явж байгааг чинь харах аймшигтай байна"

Үнэндээ уураа эргэн тойрны хүмүүстээ гаргахыг хүсээгүй ч Ви гэгч тэр залуу намайг ийм байдалд хүргээд буй юм. Өнөөх газрын эргэн тойрноор дүүгээ зөндөө хайсан боловч олдсонгүй. Эндээс явчихсан бололтой магадгүй надаас л болсон байх, түүний төгсөлтийн баярыг мартаж бас түүн рүү чанга дуугаар орилсон, дүү минь ямар их гомдсон бол оо.
Хана налж энэ бүх зүйлсэд өөрийгөө буруутган суухад минь урд хэн нэгний үнэтэй гутал ирэн зогсов.

"Тэгэхээр би дүүд чинь ямар нэгэн зүйл хийгээгүй зүгээр л түүнийг гунигтай байхыг нь хараад тайвшруулж байсан юм"

"Явж үз. Чи надад хангалттай их төвөг удлаа"

"Залуу минь тайвшир даа зүгээр л танилцах гэсэн юм, сая болсон явдалд уучлалт хүсэж байна чи мэдсэн байх намайг ижил хүйстнээ сонирхдог гэдгийг бас чи их халуухан"

Тэр урд минь суугаад эрүүнээс минь өргөж өөр рүү гээ харуулахдаа сэтгэл татам инээмсэглэхээ ч мартсангүй. Хэдхэн хормын дотор анхаарлаа багахан сулруулахад л тэр намайг ахиад үнсчихсэн юм. Үүнийг эсэргүүцэх хүч надад үлдээгүй бололтой хөдөлж үл чадна. Тэр залуу үнсэлтээрээ ч бас ямар нэг нууцлаг, хүнийг ховсдох зүйл хийдэг бололтой би энэ үнсэлтэнд ховсдуулчихсан юм. Хэсэгхэн хугацаанд үргэлжилсэн бидний үнсэлт дуусахад тэр доод уруулаа долойж

+LIE+Where stories live. Discover now