Ep1: Анхны уулзалт

129 7 0
                                    

Аниргүй шөнөөр ядарч эцэтлээ уйлж уйлсаар нулимс нь дуусав бололтой үүрийн наран туяарахтай зэрэгцэн орондоо орж унтлаа. Энэ үйлдэл нь эхний удаагийнх ч биш ажээ. Эл үйлдлээ өөрийн эрхгүй давтсаар 2 жилийг ардаа хаяжээ. Тэр бол том компаний захиралын өв залгамжлах ганц үр нь. Дөнгөж 17 хүрч байгаа тэрбээр хэн ч харсан үзэгслэн гоо өөгүй тэгш царайтай тэрбээр царай шигээ сэтгэлтэй нэгэн "БАЙСАН". Эцэг эх нь тэр нэгэн гайтай зүйлийг дуулгахаас өмнө. 

•••

Flashback to 2 years ago:

Гэрийн үйлчлэгч дуудав: Наёон авхай аав, ээж хоёр тань танийг өрөөндөө дуудаж байна.

Наёон: За ойлголоо, одоохон. Бас та намайг дахиж битгий "ТА эсвэл АВХАЙ" гэж дуудаарай зүгээр л "Наёон аа" гэж бай за юу эгчээ (Зөөлнөөр инээмсэглэх)

Үйлчлэгч эгч: За ойлголоо(Өрөөнөөс гарах)

Наёон 2 минутын дараа гэхэд л аав ээжийнхээ өрөө рүү орлоо. Ээж нь түүнийг суухыг дохиод, яриа эхлэв.

Ээж: Миний охион чи одоо 15 хүрсэн том охин тийм ээ(зөөлөн, аргадасан хоолойгоор)

Наёон: Тийм ээ, ээж. Би одоо том болсон ч гэсэн насанд хүрэх болтлоо хаа ч байсан юм. Гэхдээ би насанд хүрэнгүүтээ Жонгүгтэйгээ аз жаргалтай амьдрах болно. Бид хоёр цуг гадаадад сурж төгсөөд гэрлэж хүүхдүүдтэй болно. Та хоёр минь ч гэсэн мэдэж байгаа тийм ээ. (Сахиусан тэнгэр юмуу гэмээр сайхан инээмсэглэв)

Аав: Тийм ээ бид энэ талаар л ярилцах гэж чамайг дуудсан юм.

Наёон: Одоо бараг ярих юм байхгүй байхаа. Бид хоёр сурах сургуулиа олоод ихэнх төлөвлөгөөгөө гаргачихсан байгаа. Хэдий 3 жилийн дараа ч гэсэн сандраад эхэлчихсэн шүү(Өнөөх л аз жаргалтай инээмсэглэл)

Аав: Үгүй ээ, та хоёр гэрлэхгүй хамт амьдрахгүй. Үнэндээ чамайг 7 настай байхад бид хоёр өндгөн сүй тавиулсан байсан юм. Чамайг Жонгүгтэй үерхэж эхлэж байгаагаа хэлэхэд зүгээр л түр зуурын шохоорхол байх гэж бодож байсан боловч 2 долоо хоногийн өмнө  төгсөөд цуг амьдрана гэдгээ хэлэхэд чинь бас л түр зуурынх байх гэж бодсон боловч үнэхээр үнэнгээсээ итгэл төгс ярьж байгааг чинь хараад бид үнэнг чинь хэлж чамайг Жонгүгээс салгахаар шийдсэн.

Наёоны сахиусан тэнгэрийн гэмээр үзэсгэлэнтэй нүднээс сувдан нулимс нь бөөн бөөнөөрөө цуварсаар байв. Аавынх нь "Чамайг Жонгүгээс салгахаар шийдсэн" гэх үгнээс хойш хэлсэн тэр олон үгийн нэгийг ч сонссонгүй. Зөвхөн "САЛГАНА, САЛГАХААР ШИЙДСЭН, ӨНДГӨН СҮЙ" гэх адын үгнүүд л эргэлдсээр байлаа. Тэр зогсоо зайгүй уйлахын завсараар хааяа нэг гүнзгий амьсгаа авахдаа "Жонгүгд бүх үнэнийг хэлсэн, Тэрэнд сайхан ирээдүй амлаж гадагшаа сургуульд явуулсан, Бид чиний төлөө л энэ бүхнийг хийж байна, Бид Жонгүгийг үргэлж сайхан амьдрахад нь туслаж байх болно, Чи түүнийг мартах хэрэгтэй" гэсэн үгсийг бас сонсож байлаа. Хамгийн сүүлд "Чи 18 хүрэнгүүт гэрлэх болно" гэсэн үгийг нь сонсоод л гараад гүйчихэв. Гүйсээр байгаад хамгийн анх Жонгүгтэй танилцсан савлуур дээрээ ирээд уйлаад л уйлаад л уйлаад л суугаад байсан. Оройжингоо уйлсаны эцэст аав, ээжийнх нь хоолой сонсогдов. Тэр эргэн тойрноо гүйлгээд нэг хартал тоглоомын талбайн голын саравчинд нэг залуу өөрийг нь цоортол ширтэн суухыг гэнэт харлаа. Тэр өдрөөс тэр өдөр сонссон үгсээс болж шөнө бүр эхэр татан уйлдаг болсоор 2 жил өнгөрчээ.

•••

Одоо үе

Наёон бодно "Бурхан минь, энэ үзэсгэлэн аймшигтай уйтгартай юм". Гэнэт түүний ард хэн нэгэн амьсгалах нь тод сонсогдлоо. Эргэж хартал өндөр нүд булаасан сайхан залуу зогсож байв.

ГЭРЭЭТ ҮЕРХЭЛ /ТҮР ЗОГССОН/Where stories live. Discover now