Өнөөдөр би сургуулиасаа шилжиж байна....
Сургуулийн захиргаа, багш нарын шахалтын улмаас. Би сургуульд угаасаа тогтдоггүй. Яагаад гэвэл би тэдний хувьд "хэцүү" сурагчдын нэг. Хэцүү гэдэг нь хичээлдээ муу гэдэг утгаар биш харин харилцахад хэцүү гэдэг утгаар. Хичээлийн тал дээр муу гэж дүгнэсэн сургууль одоогоор байхгүй, тэдний хөөх шалтгаан нь үргэлж "харилцааны доголдолтой, муу үлгэр дуурайлалтай" гэсэн байдаг. Зүгээр л бодож байгаагаа залгилгүй хэлчихдэг минь таалагддаггүй байх.
Энэ удаад захирлыг сурагчтайгаа хавьтсан гэдгийг нь тараачихсан. Өөрөө бичлэгээ хадгалж байсан байхад намайг хөөх гэнэ шүү. Шударга бусын хонгил руу хөтлөлцөөд алхдаг гэдгээ мэддэг л байгаа даа энэ хүмүүс.
Юу ч гэсэн одоо миний орох гэж байгаа сургууль үнэндээ аймшигтай санагдаж байна. Гадаа нь хэдэн сурагчид цус нөжтэйгөө холилдон зодолдож , үүдэнд нь хүүхдүүд дэмжин орилолдоно. Хамгийн шударга газар аваачих байх гэж бодсон ч эсрэгээрээ байсан бололтой.Тэр хэдэн хүүхдүүдийг өнгөрөн сургууль руу орлоо. Үгүй ээ яахав , их том тэгээд цэгцтэй юм.
Одоо магадгүй менежерийнх нь өрөөг олох хэрэгтэй байх гэж бодоод жижүүрээс нь асуувал долоо буюу хамгийн дээд давхарт гэлээ. Буудал биш дээ яагаад ийм том байгаа юм бэ?
Цахилгаан шатанд нь суун долоон давхарт гарлаа.Тог тог
....."ор ор"
Би "Сайн байна уу" гээд бөхийсөөр орлоо.
Менежер "Сайн , сайн байна уу, суу л даа" гэхэд нь би урд байх буйдан дээр нь суулаа.
Менежер "Заа тэгэхээр сайн сонсож байгаарай. Эцэг эх чинь аль хэдийн гэрээ хийчихсэн. Тиймээс чи эсэргүүцэх эрхгүй гэсэн үг"
Би "Ойлголоо"
Менежер "Энэ сургуульд ганцхан л дүрэм бий. Одоо ахлах сургуулиа чи жилийн дараа төгсөнө тийм үү? Харин их сургуульд орсон ч тэр их сургууль чинь энэ байх болно. Чи шилжиж болохгүй гэсэн ганцхан л дүрэмтэй. Тэгээд л болоо"
Би "Хууль ёсны эрхтэй юм уу?"
Менежер "Тийм ээ. Өөр асуулт тавих шаардлагагүй гэж бодож байна би чамд ойлгомжтой хэлсэн. Одоо гарч болно" гэхэд нь би зүгээр л тэндээс гарлаа.
Тэгэхээр би бараг л шоронд ээж аавынхаа хүслээр ороод ирчихсэн үү?