Гялс жеансэн өмд , нимгэн цамц кетээ углаад гарлаа. Хаана байдгыг нь мэдэхгүй болохоор таксинд суугаад явбал гайгүй ойрхон байх нь тэр.
Тог тог
Тэхён "Онгорхой" гэхэд нь татаад орвол хүн байгаа шинж алга. Гэхдээ хүүхдийн уйлах чимээ хальт цаахан талд сонсогдоно.
Би өрөө өрөөгөөр хэсэн түүнийг хайх боловч олдохгүй байлаа.
Тэхён "Э...энд байнаа" гээд номын тавиурны цаанаас дугарчих шиг болов. Тэгээд тэр тавиурыг нь татвал маш том хаалга шиг онгойчихлоо.
Дотор нь ортол Тэхён орон дээрээ хэвтчихсэн хажууд нь жаахан охин уйлаад сууж байлаа.Би хажууд нь суун "Яасан бэ? Юу болсон?"
Тэхён "Миний бие өвдөөд байна. Босож чадахгүй байгаа болохоор дүү маань уйлаад унтахгүй байна. Дүүг минь тайвшруулаад өгөөч" гэхэд нь би тэр бяцхан охин руу харлаа. Яасан өхөөрдмөөр бяцхан жаал вэ? Тэхёнтой адилхан юм.
Би "Хөөе? Сайн уу, бяцхан гүнж минь. Энэ ах чинь амь бөхтэй болохоор үхэхгүй ээ. Нааш ир хоёулаа явж юм ууя. Ам нь цангаж байна уу?" гээд нөгөө охиныг хөтлөн гал тогоо руу зүглэж ширээн дээр байсан соруултай ундааг нь авч өглөө.
Би "Чамайг хэн гэдэг юм?"
....."Ми....Миён"
Би "Яасан хөөрхөн юм бэ? Эгээн дүүгийн нойр нь хүрч байгаа биздээ. Эгээ нь бүүвэйлээд өгье заа?" гэхэд тэр бяцхан толгой дохиход нь би түүнийг тэврээд бүүвэйлж эхэллээ.
Би "Бүүвэй бүүвэй ,бяцхан гүнж нь унтаарай , бүүвэй бүүвэй" гээд аялж байтал унтчихлаа. Хөөрхий их ядарсан бололтой.
Би түүнийг тэвэрсээр Тэхёны байгаа өрөөнд очин "Түүнийг хаана унтуулах юм?" гэж шивнэж асуувал
Тэхён "Баруун гар талын өрөөнд" гэхэд нь тийшээ орвол хүүхдийн өрөө байлаа. Түүнийг орон дээр нь аажуухан тавьчихаад Тэхён дээр очлоо.
Би "Юу чинь өвдчихсөн юм?"
Тэхён "Мэдэхгүй ээ" гээд хамаг хүйтэн хөлс нь цувчихсан амьтан нүд нь дуниартан хэсэг ханиалгалаа.
Би "Даарчихсан юм уу?"
Тэхён "Магадгүй"
Би "Их хүнд ханиад л юм шиг байна даа. Би гараад эм аваад ирье" гэхэд тэр толгой дохисоор үлдлээ.
Хамгийн ойр байх эмийн сангаас ханиадны эм , витамин , вакус гэх мэтийн хэрэг болж магадгүй зүйлс аваад буцаад ортол тэр унтчихаж.
Би "Тэхён аа" гээд түүнийг аажуухан сэрээлээ.
Тэхён "мм"
Би "Энэ хоёр эмийг гялс давхарлаад уучих. Тэгээд унтвал өглөө гайгүй болчихно" гээд түүнд авсан эмнээсээ өгөөд алчуур норгоод духан дээр нь тавилаа.
Би эмээгээ хэдэн сар эмнэлэгт сахиж байсан болохоор туршлага бас овоо байх шиг.
Түүнийг хэсэг сахиад сууж байтал дүү нь уйлав.
Би гялс дүү дээр нь очин аргадлаа.
Би "Миён аа яасан бэ?"
Миён "Мангаа"
Би "Зүгээр ээ эгээн дүү. Мангаа гэж байдаггүй юм за?"
Миён "Аниа та үлгэр уншаад өг" гээд нэг ном бариад ирэхэд нь би уншиж эхэллээ.
Би "Эртээ урьдын цагт ханхүү гүнж хоёр амьдран суудаг байжээ.........." гээд үлгэр дуусахтай зэрэгцэн Миён унтчихлаа. Түүнийг хэсэг сахиж байгаад буцаад Тэхён руу явлаа.
Очтол тэр хар дарж байгаа бололтой хамаг хөлс нь цувчихсан хөмсөгөө зангидаад амандаа нэг юм бувтнаад байлаа. Би алчуураа дахиж шинээр норгоод хөлсийг нь арччихаад түүнийг тайвшруулахаар шийдэн гарнаас нь барин толгойг нь иллээ.
Би "Зүгээрээ Тэхён аа. Бүх юм зүгээр болно"
Намайг жоохон байхад ээж үргэлж ингэдэг байж билээ. Тэр ч тайвширсан бололтой чимээгүй болж жигд амьсгалж эхэллээ. Би ээжийн аялж өгдөг байсан дууг амандаа аялан түүний гарыг илбэнэ.