Замд Миён бид хоёрын дунд орон хоёр гараараа хөтөллөө.
Миён "нэг хоёрын гурваа гэхээр гарнаас татна шүү за юу" гээд үг хэлэхийн завдалгүй хөтлөн гүйж эхэллээ.
Миён "нэээг хоёрын гурвааа" гээд хөлөө өргөн Тэхён бид хоёр гарнаас нь өргөн гүйнэ. Холоос харахад их л жаргалтай гэр бүл шиг харагдаж байгаа байх даа.
Цэцэрлэгт нь ирэхэд Миёны багш гэх үеийн гэмээр залуухан охин угтаж авлаа.
Багш нь "Омона! Миён маань ирчхээ юу? Өглөөний мэнд"
Миён "Өглөөний мэнд багш аа" гэсээр бөхийн мэндэлнэ.
Багш "Заа ороорой. Сайн уу Тэхён аа~ Өө хүнтэй явж байсан юм уу? Арай....найз охин чинь биш биз дээ?" гэсээр бид хоёрыг ээлжлэн бүлтийн харна.
Би "Үгүй ээ"
Тэхён "Тийм" гээд зэрэг хэлчхэв.
Би Тэхён рүү харвал тэр зүгээр л нүдээ ирмэлээ.Багш нь хоолойгоо засан "А...аан, өнөөдөр тардгаасаа арай эрт тарна тиймээс 2 гээд авах хэрэгтэй. Хэрвээ Тэхён аа чи боломжгүй бол би Миёныг-"
Тэхён "Манай найз охин ирээд авчихна. Тийм ээ?" гэсээр над руу харна. Би байдалд орчихсон яахаа мэдэхгүй эргэлзсэн ч худлаа инээн толгой дохилоо.
Миён "Ашгүй дээ! Та ирж авах нь ээ. Би тэгвэл хурдан тараасай гээд залбираад хүлээж байя" гээд гарнаас атган зогсоно.
Би явган суун хацрыг нь чимхээд "Заа, эгээ нь хоцрохгүй ирээд авна аа за?" гэвэл Миён чигчий хуруугаа гарган би ч мөн чигчий хуруугаараа батлаад далласаар оруулж өглөө. Харин багш нь таалахгүй байгаа шинжтэй харсаар хаалгаа хаасан юм.Би "Юу вэ?" гэсээр Тэхён руу харвал
Тэхён "Ганцхан тусалчих"
Би "Тохиролцъё"
Тэхён "Тэгье"
Би "Тэмдгээ авъя"
Тэхён "Үгүй"
Би "Тэгвэл яая гэхэв" гээд явах гэтэл гарнаас татаад "Нэмэлт оруулна гэвэл бодож үзье" гэлээ.
Би "Миёнтой холбогдолтой бүхэн дээр туслая"
Тэхён "Нэмээд хэрэгтэй үед найз охин минь болоод жүжиглэчих"
Би хэсэг бодож байгаад "Тэгье ээ" гэвэл тэр толгой дохилоо.
Би "Тэгвэл өнөөдөр тэмдгээ аваад ирээрэй. Би харьчхаад араас чинь очъё" гэвэл тэр гараараа 'ок' тэмдэг гаргасаар явлаа.
Сайн л биз энэ бол надад дээврээс үсрэх гэдгээс хамаагүй дээр санагдаж байлаа.
Харьчхаад сургууль дээрээ хоцрон барин ирлээ. Гэтэл Тэхён алга. Надаар тоглоогүй л байгаа даа. Эхний 3 цаг суучхаад завсарлагаанаараа дээвэр лүү гарч Тэхёныг хайж байтал хэн нэгэн угз татан хумсаа шигтгэн миний гараас чирж эхэллээ. Эрчиндээ саваад уначихсан болохоор хэн гэдгийг нь мэдэж чадаагүй байхад харанхуй өрөөнд оруулаад хаячхав. Жижигхэн давчуу өрөөнд гараа барин ёолон сууна. Хэсэг харанхуйд нүдээ дасгаж байгаад босон хаалгыг нь татвал түгжээтэй байлаа. Утасны гэрлээ асаан өрөөг гэрэлтүүлтэл цэвэрлэгээний хувин , шалны мод зэрэг байв. Агуулах шиг жижигхэн өрөө. Хүн байна уу? гэж хичнээн орилж хаалга нүдсэн ч хэн ч байсангүй. Утасны цэнэг дуусах гээд байсан учир хурдхан Тэхён руу залгая гэж бодлоо.
Гэтэл тэр утсаа авсангүй. Хэдэн минутын дараа дахин залгавал бас л авсангүй. Удах тусам амьсгалахад хэцүү болж духнаас хөлс гарч эхэллээ.
Тэнд бараг 2 цаг гаран байсны хэртэй дахиад Тэхён руу залгавал тэр авчихлаа.Тэхён "Тэмдгийг чинь аваад очиж ба-"
Би "Тэхён аа тус..лаарай. Амьсгалж чадахаа болих нь. Жижигхэн өрө-" гээд амьсгаатан барин хэлж байтал утас унтарчихав.