8

334 56 0
                                    

.
Сэтгэл хоосорч
тархи дүүрч
чих дүнгэнэн
нүд бүрэлзэнэ

Чиний асуултанд юу гэж хариулахаа мэдсэнгүй
Би чиний талаар юу мэдэх вэ?
Бүгдийг нь гэвэл худал хэлсэн болох байх даа...
Чамайг инээхээрээ ямар хөөрхөн болдог гэдгийг би мэднэ.
Ээждээ загинуулчихаад нэг дор мянган үг амандаа шулганадаг гэдгийг би мэднэ.
Хамар дээр чинь байдаг хөөрхөн жижигхэн мэнгийг би мэднэ.
Сэтгэл санаагаар унасан үедээ ганцаараа чимээгүй уйлаад суудгийг чинь би мэднэ.
Хэлээд л байвал хэлээд л байхаар тийм их зүйлийг би мэднэ туулайхан минь.
Би өөр юуг мэдэх ёстой гэж нэгийн тоонд дуртайг чинь уу? Массаж сайн хийдгийг чинь уу? Надаас өөр хүнд хайртай гэдгийг чинь уу?

Би юуг мэдэх ёстой юм бэ?

.......

You don't know me || MNNWhere stories live. Discover now