15

337 43 9
                                    

♡♡♡♡♡

Намар хэдий хаяанд иржээ .Шар өнгөөр өнгөө хувиргах навчис эхнээсээ харагдана. Зун дуусч буй учир сэтгэлд минь аль хэзээний өвөл болсон мэт санагдана . Цаанаа л нэг гунигтай. Гэвч түүнтэйгээ байхад бүх зүйл нэг л өөр байдаг юмсан . Халуун кофе ч дулаацуулж чадаагүй биеийг минь ганц тэврэлтээрээ л дулаацуулах нь битгий хэл хайлуулж ,Өвлийн жавар сэтгэлд минь гүнээ гэгч нь ороход ганцхан инээмсэглэлээр үргээж, Чөтгөр , шулам зүүдийг минь манахад аргадаж буй мэт намайг тэврээд бүх муу зүйлийг зайлуулдагсан *санаа алдах* чи ийм их зүйлийг чаддаг байж. Одоо бүх зүйл өөр болжээ . Чиний л хийж чадна гэж боддог зүйлсийг өөр нэгэн хийх болж. Чамтай л байвал жаргалтай гэж боддог байсан өөр нэгэнтэй байхдаа ч жаргалыг мэдрэх болж. Хаана байна вэ чиний надад өгсөн амлалт. Оройтох бүрт чинь чамайг харуулдаж суухаас би залхлаа. Гэвч хайртай хэвээр . Архины үнэр үнэртэх бүртээ би гомдлоо . Гэсэн ч хайртай хэвээр . Хугацаа өнгөрөх тусам чи намайг биш , би чамайг мэдэх боллоо. Гэхдээ л хайртай хэвээр .  Чамд гомдсон ч гэсэн холдож үл чадна. Хорин настай байхдаа хайр шиг амттай нялуун зүйл байдаггүй их л сайхан гэж боддог байж . Нялуун нь ч нялуун бололтой .Миний чамайг гэх хайранд чи минь бялуурчихсан яваа шүү дээ...

Сүүлийн мөрийг уншиж дуусаад санаа алдан түүнийгээ ширтлээ. Үзсэн кино , уншсан номныхоо дүрд нь орж төсөөлж уншдаг надад гуниг харууслыг тээсэн ном хэтэрхий хүнд даваа. Жон Жонгүкийг алдвал надад амьдрах хүсэл үлдэх эсэх нь эргэлзээтэй. Түүнийг гэх бодлоор тархиа дүүргэн , түүнээс үнэртдэг зөөлхөн үнэрийг нь өдөр шөнөгүй санагалзаж, ганц л удаа хоолойг нь сонсоод үүрд хөлгүй далайн ёроол руу унасан ч чадах биз .

Сүртэй тансаг биш ч яг л шинэхэн гэрлэсэн хосуудад таарсан хоёр өрөө байранд нүүж ороод амьсгаа авахтайгаа болох доо өөрөөсөө харамлан байж дөрвөн сар уншсан номоо сая дуусгаж байгаа минь энэ . Аль хэдийн үүр цайж шувуу жиргэх нь үе үе дуулдана. Күүкийг сэрээхгүй гэсэн дээ хоёр өлмийн дээрээ явсаар гал тогоондоо орж ирээд хоёр хүний өглөөний цай бэлдэж эхэллээ . Удаа ч үгүй хойно түүний дуугарах сонсогдлоо .Эргээд харвал хоёр нүд нь нээгдсэн үгүй нь мэдэгдэхгүй, ойрхон ойрхон эвшээлгээд л нойртойгоо их л ширүүн тулаан хийж байгаа бололтой. Хөргөгчнөөс гадилтай сүү аван соруул зоож өгчихөөд эргээд өндгөө шарлаа. "Ямар эрт сэрдэг юм бэ? Дөнгөж зургаа болж байна шдээ. Ер нь чи яг унтсан юм уу ? Ммм" гээд нүдээ том болгоод асуув .Би инээн өндгөө эргүүлээд "Номоо уншаад дуусгачихдаг юм билүү гэж бодоод унтаагүй ээ" гэхэд "Хмм!Муу л байна даа!! Миний хүүхэд яах болж байна ядарвал яах юм " гэснээ бэлхүүсээр гараа ороон ардаас тэврэв. "Би хүүхэдтэй болсон бол өдийд хордлого өгөөд гүйж байна за юу!яг драма дээрх шиг" гэхэд нөгөө тэврээд томоотой зогсож байсан хүүхэд чинь өөрлүүгээ эргүүлж харуулаад "Ер нь би мэджийн,миний хүүхэд аавынхаа зүүдэнд орж ирсэн юм чинь. Удахгүй ээж мэднэ битгий хэлээрэй гэж надаас гуйсан юм." Нэг хөмсгөө өргөж бодол хийж зогсож байснаа гэнэт өвдөглөж суугаад гэдсэнд толгойгоо наан"Яана аа миний охин гуйж байхад ㅠ.ㅠаав нь ээжид нь хэлчихлээ одоо яана аа." гээд худлаа уйлаад эхлэв би нэг сайн мангасдаж унагаагаад "Балай юм чинь тийм л их хүүхэдтэй үгүйгээ мэдмээр байгаа юм бол гар тэр тэст аваад ир" гээд тоглоом болгож хэлэхэд нөгөөх чинь бүр хөөрчихсөн гараад яваад өглөө. Би өөрийгөө мэдэж байхад болох байтал миний өмнөөс намайг жирэмсэн үгүйг шийдчих юм зүгээр . Энэ бид хоёр ер нь том болж ухаан суух байтал улам нялхраад байх юм. Хоолоо аяглаж дуусав уу үгүй юу хаалга дуугаран нөгөө туулай чинь жижиг тор дүүрэн тэст бариад ороод ирж байгаа юм .
'Хэрүүл хийж арван тэст зэрэг үзэх байснаас тав болгож бууруулсаны дараа' "Чи наанаа хоолоо идээд байж бай би үзчээ.."  "Би хамт орж болохгүй гэсэн үг юм уу?.." Хэлж дуусахаас нь өмнө гялс угаалгын өрөө ороод..*Цаг хугацааг урагшлуулж олон минут сэкунд өнгөрсний дараа* Хаалга онгойн Хэрым хариуг нь хэлэв : Хоёр зураас...

Бяцхан туулай аав болсноо мэдээд:

Бяцхан туулай аав болсноо мэдээд:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

З/т: За ингээд дуусч байна дөө. Яг эхний тэр хэсэг байгаа даа тэрүүгээрээ бичээд дуусгана гэж бодож байсан болов чиг ингээд хөөрхөн хаппи төгсгөөд бичвэл гоё байх юм шиг санагдаад . За тэр ч яахав . Дутуу дулимаг ихтэй бичвэрийг минь хайрлаж өгөөрэй. Алдаа дутагдал их учир засахыг хичээнэээ🤗😍🙆💜☺
-Минни-

You don't know me || MNNWhere stories live. Discover now