Дурсамжин дахь дурсамж

49 5 0
                                    

Амьсгал минь давхцаж эхлэв нүд минь харанхуйлж тархинд минь хэдэн дахин удаа тэр дуу цууриатаж эхлэв нүдээ нээхэд би огт өөр газар байлаа.. хажууханд гоёмсог хувцастай үзэсгэлэн төгөлдөр нэгэн бүсгүй түүнийг тойрон нас насны олон охид хөвгүүд тойрон суух ба нэг л зүйлийг анхааралтай сонсоно ..
"Эрт урьдын цаг ихэд ганцаардсан нэгэн залуу хаан байж гэнэ ээ тэрэнд хүний хүсдэг бүх зүйл бий харин ганц гэр бүл л байдаггүй байлаа нэгэн удаа тэр холын анд явж байгаад цэцэг навчаар дүүрэн аз жаргалаар бялхах нэгэн ойг олж харсан юм тэр ойн дунд жижигхэн байшин байдаг ба дотор нь сайхан сэтгэлт шулам амьдардаг байв хаан сониучирхан тэр ойруу орон байшингийн гадаа ирлээ дотроос нь эмэгтэй хүн дуулах нь сонсогдож хааны сэтгэлийг бүрэн дүүрнээр уярааж байсан гэдэг . Бүсгүй хааныг хараад дуугаа хураан гарч ирлээ хааны харж нь түүнийг тасралтгүй төөнөж бүсгүй харин ичингүйрнэ тэр өдрөөс хойш хаан өдөр бүр түүн дээр ирдэг болов зүрх нь өөрийн эрхгүй тэмүүлж бүсгүйд ухаангүй дурлажээ бүсгүй ч бас хаанд дурлажээ шулам бүсгүй хаантай хамт байхын тулд шулмын тангарагыг зөрчин хүнтэй гэрлэсэн гэдэг тэд одоог хүртэл аз жаргалтай амар тайван цайздаа аж суудаг гэдэг" гэсээр босон явлаа хүүхдүүд зарим нь унтаж зарим нь тоглохоор гүйлдэнэ удалгүй том улаан хаалга онгойж нэгэн залуу орж ирэн хүүхдүүдээ үнсээд эхнэрээ тэврэн инээмсгэлэн зогсоно гэвч тэдний жаргалтай мөчийг нь эвдэн гэнэт аянга цахилж үүл хуран тэнгэр харанхуйллаа энд тэнд шулмууд нисэн бүсгүйд хандан энгэж үгүйлнэ..
" Цуст тангаргыг зөрчих нь
Шулам биднийг доромжлохтой адил
Дорд гаралтан хүнтэй гэрлэвээс
Долоон үеэр нь хараах учиртай " 
гэсээр тойролдон нисэж гэрэл цацруулсаар алга боллоо сайхан сэтгэлт шулам бүсгүй хүүхдүүдээ хамгаалах гэж хичнээн хичээвч тэр нь үл бүтэн хүүхдүүдийх нь ам нүд чихнээс нь цус садран гарч нүүрэн дээр нь нас эцэслэлээ .Бяцхан хүүхдүүдийнхээ цогцсыг тэврэн гомдол гашуудалын нулимс унагах хосууд удалгүй хаан эхнэрээ тэврэн босгоод"Хэвлийд чинь бүрэлдэх бяцхан үрээ хамгаалахын тулд хоёулаа хараалыг арилгах хэрэгтэй бяцхан үрсийнхээ төлөө дүүг нь ядаж амьдруулах хэрэгтэй " гэж зоригтой нь аргагүй хэллээ тэд хүүхдүүдээ оршуулаад хаан хараалыг арилгах аргыг олохоор урт хугацааны аянд явхаар болж хатан хааны хэлсэн "Бид заавал буцаад жаргалтай болно тэр болтол намайгаа хүлээгээрэй би удахгүй ээ"гэсэн үгийг бодон хүлээсээр л 1 сар өнгөрхөд хааны албатууд муу мэдээ дагуулсаар ирсэн юм хаан золгүй явдлаар нас эцэслэжээ үүнийг сонссон хатан галзуурч улмаар шулмын хүчээрээ ойг тэр чигт нь харааж тэнд байсан бүх хүн амьд бие үхэж болж хатан зөвхөн хааныг ирнэ гэж итгэн хүлээдэг болов ....залууг энэ бүхнийг харан нүдээ нээхэд хажууд нь ув улаан нүдтэй бүсгүй цоолох шахам ширтэж байв

♤[НУУЦ]♤ /дууссан/Where stories live. Discover now