Үйлийн үр

41 3 0
                                    

Би айсандаа хөдөлж ч чадахгүй байлаа. Гэнэт тэр нүдээ анилаа. Түгшүүртэй гэгч нь босохоор ухас хийтэл чадсангүй. Учир нь тэр нүднээс бага багаар дуслах цусан нулимс бодлыг минь сатааруулна. Энэ аймшигтай харц бас царайнд инээмсэглэл өөрийн эрхгүй тодорч эхэллээ. Айсандаа юу хийх юу хэлэхээ бодож байтал.
- Чи ирэв үү хайрт минь. Би чамайгаа ирнэ гэж мэдсэн юм аа. Үүрд чамайг хүлээнэ гэсэн амлалтандаа хүрсэн шүү.
Би бодож эхэллээ. Магадгүй энэ нөгөө зүүдэнд минь үзэгдсэн хүн байх. Үнэхээр үнэн гэж үү. Тэгвэл намайг нөхрөө гэж бодсон байх. Үхэх хүслийг маань энэ эмэгтэй биелүүлэхгүй бололтой. Тиймээс эхлээд эндээс зугтаад дараа нь үхэх болно. Яаж ийм аймшигтай газар амьдардаг байнаа. Энэ эмэгтэй огтхон ч сүнс биш бололтой. Зүүд маань хэт хэтрүүлэгтэй юм аа.
- Хөөе хайрт минь чи чадсан шүү.
- Юу чадсан гэж?
- Чи хараалыг арилгасны ачаар хүү минь эсэн мэнд төрсөн.
- Айн тэр нөгө...
- Хурдан ирж хүүгээ харку юм уу
- Аан за одоохон.
- Ххэ их хөөрхөн жаал шүү гэж хэлсээр тэр хүүхдийн хуучирсан орон дээрээс өлгийтэй нэг зүйл авч энхрийллээ. Жихүүдэс төрсөн ч гэсэн дөхөж очин тэр хүүхдийг тэврэн нүүрэн дээрх өлгийг нь сөхвөл....

Сандарсандаа хүүхдийг унагачихав. Гэтэл нөгөө эмэгтэйн уур нь хүрч
- Чи чинь яаж байна аа
- Гэхдээ ээ...энэ чинь хүүхэд биш араг яс байна шүү дээ
- Чи хол яваад их ядарсан бололтой амарсан нь дээр байх гэж их хүйтэн өнгө аясаар хэллээ.
Тэр мөчид улаан хаалга зөөлөн чахран онгойж цаанаас нь нөгөө тосгонд байсан өвгөн гарч ирэх нь тэр. Намайг харангуутаа гартаа барьсан буугаа сэр хийтэл унагаж орхилоо. Гэтэл нөгөө эмэгтэй хормын төдийд өвгөны өмнө очиж
- Яах гэж ирсэн юм гэхэд өвгөн
- Чиний гараас энэ залууг авах гэж ирсэн юм. Гэхэд эмэгтэй
- Тэгэхээр чи нөхрийг минь авч явах гэж ирээ юу. Тийм бол яг одоо үх гэж хэлээд хоолойноос нь багалзуурдаж эхлэв. Би болиулах гээд гарнаас нь зуурвал гар нь тэс хүйтэн байлаа. Гэнэт ухаарах нь тэр энэ байдлаас ажвал тэр үхсэн юм байна гэж бодохын хооронд өвгөний нүүр хөхөө цайж эцэст нь үхэж амьгүй болчихлоо. Тэр эмэгтэйг сүнс гэдгийг нь мэдээд үхэх хүсэл минь сэдэрч
- Би чиний тэр бодоод байгаа нөхөр чинь биш учраас яг одоо намайг ал.
- Юу... энэ худлаа. Ийм байж болохгүй нөхөр маань хүүхдүүдийг минь алсан шулмуудийг хөнөөж хараалыг арилгахаар Виолдан арлыг зорьсон 18 жил хүлээсний эцэст сая чи минь ирсэн шүү дээ.
- Юу... Виолдан аралаа тэр чинь миний төрж өссөн арал. Алив хэлээч нөхрийг чинь Лионард Фантонхайв гэдэг юм биш виз.
- Тиймээ зөв тэр чинь чи шүү дээ юу болоов ээ?
- Тэр өдөр тосгонд минь ирсэн харийн хүнээс болоод шулмууд хилэгнэж арлыг тэр чигт нь устгасан. Тэрнээс болоод гэр бүл минь нүдэн дээр минь үхэцгээсэн би 18 жил сэтгэлийн шаналал дунд ганцаар амьдарч санамсаргүй ирсэн энэ газрын домгыг дуулаад үхэхээр шийдэн энд ирсэн.
Ямар их үйлийн үр вэ? Ямар гээч хувь тавилан бэ? Тэр адгийн хараал. Чамаас бас танай гэр бүлээс болж үүссэн хараал үйлийн үрээс чинь болоод би гэр бүлээ алдсан чи одоо ойлгов уу? Би тэр хараал идсэн нөхөр чинь биш бас нөхөр чинь үхсэн болохоор хүслийг минь гүйцэлдүүлж намайг алаад өг!!!
- Ойлголоо. Тэр маань энд хэзээ ч ирэхгүй бололтой тийм үү?
- Түүнтэйгээ уулзах цор ганц газар нь Диваажин бололтой.
- Гэхдээ.... гэхдээ би шулам болохоор үхэж чадахгүй нь......

♤[НУУЦ]♤ /дууссан/Where stories live. Discover now