~1~

5.2K 148 2
                                    

2019.05.30 Пүрэв гариг

Энэ бүхэн анхных байгаагүй ч ухаан орж бие хүн болсон цагаас минь хойших хамгийн анхны нислэг, анхны гадаад орон байсан юм.
Анх удаа гэрээсээ гэр бүлийнхнээсээ холдож үзлээ.
Их сургуулиа төгсөх босгон дээр хэл ээ сайжруул гэсэн аавын хатуу шийдвэр дээрээс миний бие ойролцоогоор арваад жил уулзаагүй авга ах болон тэдний гэр бүл дээр зочлохоор болж нисэх өдөр нь өнөөдөр байв. Ингээд бараг л танихгүй хүмүүс танихгүй газарт 3н сарыг ардаа үдэх том давааны өмнө тулж ирсэн юм.
Гадаад хүмүүстэй анх удаа ярилцаж үзлээ. Хэлний мэдлэг минь тийм ч сайн биш ч ойр зуурын хэрэгцээндээ бол хангалттай сайн гэж хэлж болохоор байсан юм. Ирсэн зорилго минь бусдын хувьд амралт нэртэй байсан ч надад тийм байсангүй.
Ахынхаа гэрийн хаалгаар ороод хамгийн түрүүнд хийсэн шинэ зүйл минь өмнө нь хэзээ ч харж байгаагүй ахын эхнэр буюу бэр эгчтэйгээ танилцсан юм.

-Чи Гаёон байх нь гээд тэр зөөлхөн мишээл нүүрэндээ тодруулсан харагдана.

Тэр яг л тоорын цэцэг шиг үнэртэй, тийм ч нарийхан биш намуухан хоолойтой, хүн бүхний харцыг булаахаар үзэсгэлэнтэй биш ч хөөрхөн юм гээд дуу алдаж болохоор, дундаж хэмжээний өндөртэй хэдий ч уул шиг харагддаг ахын минь хажууд бол намхан харагдаж байлаа.

-Тийм ээ. Та Хэжин эгч байх нь танилцсандаа таатай байна.

-Надад ч бас, тэгвэл орой тухтай уулзацгаая би одоо ажилтай учраас явахгүй бол болохгүй нь.

-Аан заа гэж хэлэхтэй зэрэгцэн хажуу тийш нэг алхам холдоход тэр миний хажуугаар зөрөн гарч

-Тогоонд хоол хийчихсэн байгаа идээрэй гээд гутлаа өмсөн гарч одсон юм.

Хаалга хаагдсанд гутлаа тайлан зочны өрөөг зүглэх зуур ард ах хоолойгоо засах нь сонсогдов. Эргэж харвал ах өөдөөс гэмшсэн байдалтайггар

-Юу нөгөө би завсарлага дундуур гараад ирсэн юм буцаад явах хэрэгтэй

-Аан ойлголоо, би зүгээр ээ

-Заа тэгвэл орой уулзацгаая

-Заа гээд цааш харан зочны өрөөнд ороход буйдан дээр зурагт үзэн суух 2 хүүхэд нүдэнд шууд тусав.
Эвгүй юм гэж бодсон ч урагш алхсаар буйдангийнх нь үзүүрт очиж суулаа. Хачирхалтай нь энэ үзүүр дараагийн 3н сар миний өрөө шиг орших газар гэдгийг тэр үед нь харин ухаарсангүй.

-Гаёон эгчтэйгээ танилцаарай гэж хэлээд ах энэ гэрээс гарч одлоо.

Хэсэг хоёр хүүхдийнх нь хажууд сууж байгаад босч ус уугаад угаалгын өрөө орчихоод буцаад ирэхэд 2 хүүхэд нь нэг ч хөдөлгөөн хийлгүй зурагт дотор орчихсон юм болов уу гэлтэй сууж байв. Жоохон хүүхдүүд яагаад энэ зүйлд донтдог юм бол? Миний үнэрт донтдогтой адилхан болов уу? Хэрэв хүмүүс хэзээ ч ямар нэг зүйлд донтдоггүй бол яах байсан бол?

Шөнө дулаацуулагч /+18/Where stories live. Discover now