Гомдол зогсдог

25 2 0
                                    

Оройн 11 цаг болох гэж байлаа. Гэр рүүгээ ороход хэдхэн алхам үлджээ. Үргэлж тэгдэг шигээ тэнгэр өөд гараа сунган, бүүдгэртсэн хөх саарал далайн дунд сүүгэлтэх гарынхаа хэлбэрийг ажихад өнөө л нэг хэн нэгэн татаад гаргачих юм шиг, ямар нэгэн аврал тэнд байгаа мэт мэдрэмж төрнө.

Хаа нэгтээ хатуу зүйл дээр ганц хоёр дусал дусах чимээнээр давхийн чочоод юу болохыг тааж ядан зогссон ч төд удалгүй бороо шивэрч буйг ойлголоо. Тайвшран эргээд тэнгэр өөд ширтэхэд ганцхан өөр дээр нь л дусахгүй байх шиг санагдаад явчихав. "Бороо хүртэл орхиж байх шив" гэсэн шүү бодтол эхний дусал баруун шуун дээр нь дусахад баярлаж амжаагүй байтал зүүн нүдэн дээр нь бяцхан дусал дусах нь тэр. Чээжээр нь хөндүүрлэн амьсгал нь давчдан хөндүүрлээд хамар нь шархирч чимээгүйхэн гүнзгий амьсгал авахтай зэрэгцэн зүүн хацрыг нь даган шорвог халуун шингэн урслаа. Яах ийхийн зуургүй хоёр нүднээс нь нулимс цувж аяархан мэгшиж гарав. "Над шиг ямар ч шалтгаангүй уйлдаг хүн хэр олон бол?!" гэж бодсон ч зогсолтгүй уйлсаар...

Хэдэн жилийн өмнө бол голдоо ортол гомдож, бодох тоолондоо уйлж, ганцаарддаг байсан ч одоо бол тэр тухай нэгэнт бодохоо больж, бодсон ч урьдынх шигээ чээжээр хөндүүрлэхээ больсон байлаа. Мянга уйлаад, мянга гомдоллоод нэмэргүйг ойлгосноос ч тэр үү утгагүй зүйл мэт санагдана.

Харин өнөөдөр ямар ч шалтгаангүй уйлахдаа ямар нэг шалтгаан эрж, шалтгаанаа олчихвол нулимс нь арай үнэ цэнэтэй болох юм болов уу гэсэндээ нөгөөх цөхрөлөө эргэн саналаа. Хэчнээн дүр эсгэвч нулимс гарах нь битгий хэл эсрэгээрээ татарчхав.

"Шал утгагүй юм" гэж өөртөө хараагаад, цамцныхаа юүдэнг хөнтөрч гараа халааслаад гэр рүүгээ яаран алхлаа.

Гомдол зогсдогWhere stories live. Discover now