зургаа

1.2K 178 21
                                    

"Юнги, би ирчихлээ"

"Ойлголоо, би дуусч байна. Чи хүсвэл нэг давхрын кофе шопд хүлээж байгаарай"

Хусог Юнгигийн ажлын доор байх жижигхэн ч тун тухлаг кофе шопд орж ирлээ. Цонхны дэргэдэх ширээн дээр суугаад уншиж дуусгаагүй номоо гаргангаа Юнгиг хүлээв. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд тэдний харилцаанд мэдэгдэхүйц ахиц гарсан юм. Бараг өдөр алгасалгүй уулзаж, албаар машингүй ирээд нэгнийгээ хүргэж өгөх бол энгийн үзэгдэл шахуу болжээ. Харвасан сум шиг урссан энэ хоёр сарыг дурсахад анх сохор болзоон дээр санамсаргүй таарсан тэр үе Хусогтйн толгойд зурсхийв.

Хөлсөнд норсон үс, улайсан хацар, хайш яайш хувцастай тэрээр амьсгаадахын хажуугаар гайхаж, сандарсандаа ширээний хөл хүртэл цохиж байсныг Хусог саналаа.

"Яагаад сандрах нь хүртэл тийм эгдүүтэй байдаг байнаа"

Хусог дөнгөж ирсэн кофегоо оочлонгоо мишээж байв. Тэр бас гайхна. Ахлах сургуульдаа бүх сурагчдын өмнө илтгэл тавьж байхдаа ч сандардаггүй байсан өөртөө итгэлтэй залуу яагаад өөртэй нь хэдхэн инчийн зайд ойртохдоо, аль эсвэл жаахан магтахад л, жаахан хүрэхэд л ээрч гацаад, нүүр нь улайдаг болохыг

Өнгөрсөнд.
Тэд Хусогийн байшингийн өмнө зогсож байлаа. Намрын сэрүүн орсон дээр оройн цаг байсан тул дан ганц цамцнаас өөр зүйлгүй Юнгид Хусог ороолтоо зүүлгэж байв. Цагаан арьс нь даарснаас болоод улам цайсан атлаа хамар, чих нь байдгаараа улайчихсан Мин Юнги энэ үед хэчнээн эгдүүтэй харагдсан гэж санана. Нэмээд Хусогийн том, зузаан ороолтонд дарагдчихсан байсныг ч хэлэх үү.

"Юундаа хүн шоолоод байгаа юм!"

" Шоолоогүй шүү дээ" Тийм ээ, тэр шоолж байсан.  Юнги рүү нуруугаа харуулан зогсоо нь инээдээ барьж дийлээгүйдээ л тэр.

"Больж үз, Хусог. Энэ ороолтоо ч гэсэн ав"

Юнги өөрийг нь чанга гэгч нь ороосон ороолтоос мултрахаар оролдож эхлэхэд Хусог инээхээ болин түүний гарнаас атгав.

"Шоолсондоо биш ээ, Юнги. Зүгээр л чиний энэ эгдүүтэй байдлын эсрэг би яаж ч чадахгүй байна. Тийм болохоор ханиад хүрэлгүй, ороолтондоо ингээд байж бай. За юу бяцхан ууртай залуу минь"

Хусог Юнгигийн нүүрэнд үнэхээр ойртсон байх ба хамрын үзүүрээ шүргүүлэн ийн хэллээ. Харин Юнги амандаа "Би бяцхан биш" хэмээн бувтнаx байх аж.

Хусог Юнгиг өхөөрдөх сэтгэлээ барьж дийлсэнгүй. Түүний үглэхийг үнсэлтээр зогсооход Юнги гайхан Хусог руу харав. Гэхдээ хэдэн хормын дараа тэдний уруул дахин нийлсэн юм. Атгалцсан гараа улам чангалсаар, мэдрэмжиндээ улам ууссаар, тэдний үнсэлт гүнзгийрсээр байлаа.

Аgain (completed)Where stories live. Discover now