гурав

1.2K 190 32
                                    

"Мину шүлгээ их хурдан цээжилдэг. Бас зураг сайн зурдаг. Гэхдээ үргэлж тоглоомоо эвдэлчхээд байх юм."

Хусогийн яриа түүнд найзыг нь санагдууллаа. Мэдээж, тэр хэний хүү билээ. Болхи сүйтгэх онцгой хүчтэй ч гоц ухаантан Ким Намжүний хүү. Үүнд гайхах зүйл үгүй.

Өнөөдөр тэдний анги тоглоомын талбайд тоглож байсан тул Юнги дүүгээ цэцэрлэгийн гаднаас авав. Тэгээд Хусогаас нэлээн зайтай очоод Минугаас аминчлан асуулаа. Бүтэн хоногийн турш хүлээсэн мөч ийн иржээ. Юнги машиндаа хүрэхийг ч хүлээж тэссэнгүй.

"Мину, ахынхаа захисныг мэдсэн үү"

Тэр дүүгээ ухаантайг мэдэх тул хэдий дөрөвхөн настай ч нууц даалгавар өгсөн юм. Энэ нь ангийн багшийнхаа ганц бие эсэхийг мэдэх. Тэгтэл яг л мартсан зүйлээ гэнэт санасан аятай дүүгийнх нь нүд гэнэт томорсноо буцаад гүйчхэв.

Мину Хусогийн чихэнд шивнэнэ. Дараа нь Юнги рүү жижигхэн хуруугаараа заахад тэр дүү рүүгээ үгүй байлгүй дээ гэх түгшүүртэй харц шидлэв. Хусог Минуг хөтөлсөөр түүн дээр ирлээ.

"Ахаа, надад робот авч өгөх хэвээрээ биз дээ. Би багшаас асуучихлаа"

"Ю-Юу-"

"Би ганц бие. Чи хүүхдээр асуулгах хэрэггүй байсан юм"

Хусог инээдээ барьж ядан ийн хэллээ. Тэрээр Юнгигийн ичсэн царайг харахдаа инээмсэглэн байх аж. Юнги Намжүний хүүг тасралтгүй авсан долоо хоногт тэдний харилцаа илүү нээлттэй болсон байв. Мэдээж хэн нь ч өнгөрснөө дурдсангүй.

Өнгөрсөнд.
"Би яах хэрэгтэй вэ? Яаж өгөх вэ?"
Энд тэндгүй нэгэндээ шоколад өгөх охид хөвгүүд үзэгдэж, сургуулийг тэр чигт нь валентиний уур амьсгал бүрхжээ. Юнги Хусогт хийсэн зүрхэн хэлбэртэй шоколадаа цүнхлээд баяртай нь аргагүй сургууль дээр ирсэн ч, яах учраа одоо мэдэхээ байж. Тэд бие биедээ бэлэг өгч үзсэн. Энэ хэвийн зүйл байв. Гэхдээ тэр үед найзууд байснаа санана. Харин одоо тэдний анхны валентин. Юнги анх удаа найз хөвгүүндээ, ер нь хүнд шоколад бэлэглэх гэж байна.

"Чи ичээд байгаа бол би дамжуулаад өгөх үү?"

"Хусогт очихоосоо өмнө хэн нэгний ходоод руу орчих биз"

Тэрээр Сокжинд итгэсэнгүй. Харин Наижүн бол өөр хэрэг. Замдаа захиаг минь урчихгүй л бол болох нь тэр. Түүний IQ зүгээр ч нэг 148 биш гэж Юнги боджээ. Гэхдээ захиагаа өгч явуулсангүй. Харин түүнээс ямар үеийг хамгийн романтик гэж боддог болохыг тандуулахаар шийджээ.

Тэрээр өөрөө сургуулийн коридорт нуугдаад Намжүнийг Хусог руу явуулав. Амьсгаагаа даран найзыгаа хүлээх Юнги дээр удалгүй Намжүн ирсэн ч ганцаараа байсангүй.

"Би чамаас шоколадаа орой авъя. Гэрийн гадаа ирээд дуудаарай"
хэмээчхээд анги руугаа явах Хусогийг Юнги араас нь ширтэхээс өөр зүйл хийж чадсангүй. Дэмий л Намжүнд, мөн түүнд итгэсэн өөрийгөө хараах гэнэ.

Орой болж тэд Хусогийн байрны гадна уулзлаа. Алхсаар тоглоомын талбайд ирэв. Савлууран дээр суух Хусогт Юнги өдөржин өөртөө тээсэн валентиний бэлгээ гаргаж өгөв. Хусог инээмсэглээд

"Баярлалаа. Би өмнө нь хүнээс шоколад авч байгаагүй"

"Би ч гэсэн өгч байгаагүй. Тэгээд л өнөөдөр жаахан..."

Ичимхий найз хөвгүүнээ өхөөрдөх Хусог инээмсэглэнэ. Юнги багаасаа л зоригтой, мөн эгдүүтэй зүйлс хийх дургүй хүүхэд байсан юм. Гэтэл одоо түүнийг хэн эгдүүтэй биш гэж хэлж чадах юм бэ? Цагаан арьсан дээр нь улам тодрох ягаан туяа, газраас өндийж үл чадах харц, урагш цовойх хөөрхөн уруул.
Хусог дотроо мэдэрч буй бүхэн нь зөвхөн инээмсэглэл болж гадагшилж буй харамсалтай санагдана. Тэр Юнгигийн хацрыг алгаараа шахан өөртэйгөө ойртуулав.

"Чи яагаад ийм эгдүүтэй юм бэ, Мин Юнги"

"Айн?"

"Бурхан минь, миний зүрх чамаас болж хэтэрхий хурдан цохилоод, аль эсвэл бүр зогсчих гээд байна. Үүнээс илүү романтик орчин байх боломжтой гэж үү?"

Хусог, Юнги хоёрын дух нийлэхэд хамар нь шүргэлцэж байв. Бор үст найз залуугаа тайвшир гэх шиг хамар дээр нь шоб хийтэл үнсээд зайгаа авлаа.

"....Үүнийг ав. Миний бэлэг"

Юнгигийн гарт унасан зүйл жижигхэн мууран хэлбэртэй бугуйвч байв. Жаахан хүүхдийнх гэмээр тэр бугуйвч Юнгиг аз жаргалтай болгох аж. Хусог түүнийг үргэлж том залхуу, бас эрх муур гэн дургүйлхэн хочлох ч, өвөр дээрээ дэрлүүлээд толгойг нь илдэг байв. Мөн Юнги ч ийн эрхлэхдээ туйлын дуртайг дурдах нь зөв.

"Баярлалаа"

"Үгүй дээ, талархах ёстой хүн нь би"

Тэд шөнө дунд өнгөртөл савлуур дээр од ширтэн суув. Зэрэгцээд, өдөр болсон зүйлсээ ярилцангаа Юнгигийн бэлэглэсэн шоколадыг амтархан иднэ. Тэд аз жаргалтай байлаа.

Одоо үе.
Юнги машиндаа суунгуут бяцхан дүүдээ хэлэх аж.

"Чи ч, чиний аав ч гоц ухаантан биш. Бүр яавч"

"Гэхдээ та бид хоёрт хайртай. Бас надад робот авч өгнө"

"Жижигхэн чөтгөр"

Юнги амандаа үглэх ч дэндүү гэмээр баяртай байлаа. Учир нь тэд маргааш болзоонд явна. Хэдий зүгээр л оройн хоол боловч, маргаашийн талаарх бяцхан төсөөлөл Юнгиг тэнгэрт нисгэх дөхөж байв. Тэр хажуудаа суух бүх төлөвлөгөөг нь нурааж орхисон хүүг хүртэл нүүр нүдгүй үнсмээр санагдах шиг. Одоо түүнд нэг л зүйл хамгийн хэцүү ажээ.

Маргаашийг хүлээх.








Аgain (completed)Where stories live. Discover now