1

25 1 0
                                    

Долоон цаг дараалан орсон хичээлийн дараа арай гэж суудлаасаа өндийн биенийхээ чилээг гарган сууж байхад хэн нэгэн хажуунаас дуудахыг сонсов.

Тэр нэгэн миний хажууд ирэн "Эли, Ээлиий" гэсээр нэрийг маань ангиар дүүрэн орилсоор ирэхэд нь би түүн рүү залхсан янзтай харан

би:бас л чи юу

тэр: надаас өөр хүнийг хүлээж байсан юм уу. Тэгвэл харамсалтай нь чиний хүлээж байсан хүн би биш гэж хэлэхдээ тэр миний хажууд аль хэдийн суусан байв.

Би түүнээс надаар яах гэж байсан талаар асуухад

:Утга зохиолын багш Ноён Ким чамайг хичээл тараад өрөөнд нь хүрээд ирээрэй гэж дамжуулаарай гэж хэлсэн. Уул нь аль өдөр цайны цагаар хэлсэн ч би мартчихаж гээд хэлээ хазахад нь би санаа алдан

Би: Чи надад эртхэн хэлсэн бол ч гэж хэлээд өөрийнхөө гэсэн тодотголтой зүйлүүдийг цүнхэндээ хийн ангиас гаран Ноён Ким-н өрөөнд очихоор явлаа.

Тэр манай сургуулийн хамгийн муухай ааштай бас хөгшин багшийн нэг. Гэхдээ яагаад ч юм надад сайн байдаг нь сайхан ч тэр бүр үнэхээр үнэхээр ядаргаатай үглээ.

Бас түрүүний намайг ангиар дүүрэн орилж дуудсан хүн бол миний ангидаа таньдаг ганцхан хүн байгаа юм. Түүний нэрийг Хусог гэдэг. Үнэнийг хэлэхэд би түүний нэр царайнаас бусдыг мэдэхгүй. Овгийг нь хүртэл мэдэхгүй. Ямартай ч тэр үнэхээр нийтэч.

Сургуулийн коридороор явсаар хоёр давхарт гарч ирэн Ноён Ким-н өрөөний үүдэнд ирэв.

Өрөөнд ороход Ноён Ким намайг удахгүй болох олимпиадад орохыг хэлээд сайн бэлд гэв.

Гэртээ ирэн түүнийг хайхад тэр байхгүй байлаа.

Би гэдэг хүн аав ээжээсээ тусдаа амьдрахаар сөүлд ирэн түрээслэн авсан байр минь ганцхан өрөөнөөс бүрдэнэ. Гэхдээ энэ нь ч надад амар санагддаг.

Цүнхээ тавин хувцсаа солиод биед эвтэйхэн хувцас өмсөөд гэрийн даалгавараа хийв.

Цагийн зүү 7-г заахад би сандлаасаа босон хоол хийж эхлэв. Шөлөө буцалган хачирнуудаа тавьсны дараа будаагаа хоёр хүнд аягалан нэгийг нь өөрийнхөө өмнө нөгөөхийг нь өөрийнхөө хажууд тавьлаа.

Удалгүй хажууд тавьсан будааны эзэн орж ирэхэд би түүнийг зүг харцаа шилжүүлвэл тэр дахиад л малгай бас масктай байлаа.

Бид чимээгүй хоолоо идэж байхад тэр надтай ярьж эхлэв. Өнөөдөр юу хийсэн тухайгаа ярин удахгүй зураг авалттай учир япон явахаа ч бас хэлэв. Тэр хоолоо идэж дууссаны дараа миний  хацар дээр үнсэн "Баяртай Эли" гэхэд нь би хариуд нь

би: баяртай Сэүн. Дараа ирэхдээ надад заавал зайрмаг авчраарай гэж хэлэн зөрүүлэн хацар дээр нь үнсэв.  

Тиймээ тэр бол эксо хамтлагийн макнэ У Сэүн.

============

Анхны зохиол минь учир алдаа дутагдлыг минь хэлж өгөөрэй. Бас удахгүй энэ өгүүллэг маань илүү сонирхолтой болноо.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 16, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

BoyFriendWhere stories live. Discover now