~10~

3.1K 360 41
                                    

~

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

~

"ЭЭЖ! ААВ!!"

"Жонгүгаааа миний хүү"

Жонгүгийн аав инээсээр хүүгээ тэвэрхэд Жонгүг зөрүүлэн тэврэх аж. Тэд удаан уулзаагүй хүүгээ хараад ихэд баярлах агаад нэг бүрчлэн түүнийг ширтэж байв.

"Миний хүү хөөрхөн боролчихсон юм уу даа"

"Мххххнн зөндөө боролсон"

"Хүүеэээ энэ хүүхэд бас эрхэлдэг байсан юм уу?"

Жонгүгийн хоолойгоо шахаж хэлсэн үгэнд эцэг эх хоёр нь ихэд гайхав.

"Тэхён та хоёр их дотно болсон уу?"

Энэ удаад ээж нь цаана зогсох Тэхёнийг харан ийн асуулаа. Мэдээж түүнээс ч илүү шүү дээ.

"За хүүхдүүд минь хоолоо идэцгээ"

Эмээ нь тэднийг ширээнд урих бөгөөд өнөөдөр тэр бусад өдрүүдээсээ илүү сайхан хоол хийжээ. Жонгүгийн эцэг эх хачин ихээр өөрчлөгдсөн хүүгээ ширтэж үе үе толгойг нь илэх нь хүүгээ хэр их санасныг илтгэх шиг. Хичнээн үгэнд ордоггүй муу хүүхэд байсан ч эцсийн эцэст эцэг эх бол эцэг эх шүү дээ. Эцсээ хүртэл хайрлах л болно.

"Өө эгчээ би танд зөндөө юм авчирсан. Бас Тэхёнд ч гэсэн " гээд Жон хатагтай хэдэн хайрцаг юм жолоочоороо зөөлгөсөөр оруулж тавьлаа.

"Яах гэсэн юм бээ? Ийм юм хэрэггүй ээ"

"Юу гэсэн үг юм...хүүхдээ энд зөндөө удаан байлгачихаад..хоосон байх гэжүү"

"Харин ч манай хүүхдэд туслаад үнэхээр мундаг байсан...."

"Тийм гэжүү?"

Эцэг эх нь ийн хэлээд чанга чанга инээлдэн хоолоо идэж эхлэв. Харин Жонгүг Тэхён хоёрт үнэхээр эвгүй байсан юм. Үгүй ээ тэд айж байсан юм. Цаашид юу болох талаар...бас тэднийг яагаад ирсэн талаар бодоцгооно.

Зүгээр л асар их айдас тэднийг бүрхэн авч баярлах уйлахын голд гацсан байлаа.

"Та хоёр энд яах гэж ирсэн юм??"

Handsome farmer || Taekook || ДууссанDonde viven las historias. Descúbrelo ahora