5

4.7K 264 4
                                    

Би том өрөөнд нь орж ирхэд тэр над руу тааварлахын аргагүй харцаар харан "Сэра дуудхад сонсголонтой нэр юм гээч. Чи өнөөдрөөс миний охин болж, сайн сургуульд сурч үнэнтэй хувцас эдлэл хэрэглэх болно.Чамд таалагдаж байгаа биз дээ?

"Тийм ээ, үнэхээр таалагдаж байна" гэж доошоо бөхийхөд тэр мушилзан арагшаа буйдан налан суув.

Удалгүй би тэсэлгүй чанга инээн "Бүр инээд хүрч байна шүү, намайг ингэж хэлнэ гэж бодсон уу эрхэмээ? Чи өөрийгөө хэн гэж бодсон новш вэ! Нэг л өдөр над шиг охиныг нэг хараал идсэн ганган хослолтой бараг алтаар амьсгалдаг болов уу? Гэмээр баян залуу үрчилж аваад миний аав болно гэнэ шүү. Ийм галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм хийх гээд хэрэггүй. Намайг явуул хараал идмэр минь!

Чанвүүк төв царайлан өөдөөс минь ширтээд "Тамхи татадаг уу?" гээд саяны хэлсэн бүх зүйлийг минь үл тоон асуув.

"Чи ямар тэнэг юм аа асуугаад байгаа юм бэ? Би чамтай- "гээд хэлж дуусаагүй байхад тэр харцаа өөрчлөн босч ирэв.

"Амаа татаад миний асуусан асуултанд хариулсан нь дээр байх даа"

Хараал ид дахиад л энэ харц би тэрний энэ харцанд үнэхээр дургүй. Би түүнлүү муухай харсан ч түүний харцнаас айж буй өөрийгөө үзэн ядаж байв.

"Хараал ид гэж тийм ээ, би татдаг"

"Тэгвэл тэрийгээ боль! Ахиж хараал хэлэхгүй гурван удаа миний хажууд хараал хэлвэл чамайг би шийтгэх болно. Ойлгомжтой юу?

Түүний энэ захирангуй байдал миний дургүйг дээд цэгтээ хүргэж байна.

"Хараал ид мэдээж үгүй галзуу новш минь!"

Тэр миний өмнө тулж ирээд "Хоёр үг ахиад нэг удаа хэлвэл чамд л муу Сэра"

"Үгүй гэвэл яахав новш минь.Чи яаж чадах юм!"









vote&comm

+ Him and I+Where stories live. Discover now